Манай багийнхан сурвалжлагын аяныхаа төгсгөлд Улаанбаатар хотын төвөөс өмнө зүгт байрлах Хятадын бас нэгэн хөрөнгө оруулалттай HHI компанийг зорьсон юм. Уг компанийг ажиллуулж буй Б.Цэцэнбилэг бол Өвөр Монголын Улаанхад хотын уугуул. Нутгийнхаа хүмүүсийг хараад тэр маш их сэтгэл догдолж байлаа.

Хятад, Монголын хооронд эдийн засаг, худалдааны солилцоо улам бүр нягтарч, эрчим хүчний хамтын ажиллагаа гүнзгийрч, мөн өдрөөс өдөр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор, Хятадын санхүүжилттэй HHI компани нь Монголын зах зээлд 17 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй юм. Тэрээр олон төрлийн бизнесийн зохион байгуулалтаар дамжуулан эрчим хүчний солилцооны гүүрийг тавьж, найдвартай үйлчилгээний нэр хүндээрээ харилцан ашигтай хамтын ажиллагааны суурийг бэхжүүлсээр иржээ.
-компани маань 2007 онд байгуулагдсан, 2007 оноос 2012 оны хооронд манай компани Petrochina дачин тамсаг компанитай хамтарч ажиллаж, анхны үйл ажиллагаагаа явуулж байсан. Петрочайна дачин тамсаг нь Хятадын газрын тосны группээс Монголд хөрөнгө оруулсан хамгийн анхны нефть олборлогч компани юм. Бид тоног төхөөрөмж угсрах гэрээгээр хамтран ажиллаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж захирал Б.Цэцэнбилэг тухайн үеийн компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулав.
CHINA OIL HBP- группийн хөрөнгө оруулж байгуулсан HHI компани нь 2007 онд Улаанбаатар хотод байгуулагдаж, газрын тосны бүтээгдэхүүн борлуулахаас эхлээд эрчим хүч уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа хийх, тоног төхөөрөмж борлуулах зэрэг талд цар хүрээгээ тэлж, Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагаанд шинэ үе шатыг нээж, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны гүүр, жишиг байгууллага болсон юм.

Тус компани нь Монголын зах зээлд олон улсын найдвартай бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийг зорьж, үйлчлүүлэгчдэдээ мэргэжлийн, үр ашигтай нэгдсэн эрчим хүчний үйлчилгээний шийдлүүдийг санал болгодог. Компани нь технологийн давуу тал ба нөөцийн интеграцын хүчин чадалдаа түшиглэн, Монголын зах зээлд хурдацтай хөгжиж, тослох материал, дизель түлш, бензин, сэлбэг хэрэгсэл, газрын тос, байгалийн хийн ордын тоног төхөөрөмж, нефть химийн байгальд ээлтэй тоног төхөөрөмж ба газрын тос, байгалийн хийн нөөцийг хөгжүүлж ашиглах зэрэг талд түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна.
-2012 оноос хойш зах зээлийн нөхцөл байдлаас болоод тус компани нь үйл ажиллагаагаа нэг харилцагч биш, харин олон харилцагч руу хандсан бодлого хэрэгжүүлж, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа тэлсэн юм. Гадаад худалдааны хувьд бид үндсэн бүтээгдэхүүн болох газрын тосны бүтээгдэхүүн, Тухайлбал, тослох материал, бензин, дизель түлш зэргийг оруулж ирсэн. 2012 оноос Хятадын Sinopec группийн Монгол Улс дахь албан ёсны эрхтэй тослох материалыг оруулж, Монголын зах зээлд нийлүүлээд тэдэнд таниулсан юм. 2015 оноос хойш тослох материалаас гадна уул уурхай, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн талаар гэрээлэгч уурхайнуудтай гэрээ хийж ажилласан байна. Уул уурхайн тоног төхөөрөмж, машины хэрэгслүүдийг хэрэглэгчдийн шаардлага ба компанийн захиалгын дагуу сонотрег брэндийн машин хэрэгслийг Монголын зах зээлд нийлүүлж байна. 2020 оноос хойш компани маань нефтийн бүтээгдэхүүн, бензин зарж эхэлсэн, нефтийн бүтээгдэхүүний хувьд Монголд буй нефтийн бүтээгдэхүүний 80 буюу 90 хувь нь Оросоос орж ирдэг, анх бид ч Оросоос нефтийн бүтээгдэхүүн оруулдаг байсан бол 2023 оноос эхлэн Хятадын Петрочайна групптэй хамтран Монголын баруун аймгийн Ховдын Булган сум, Замын-Үүдээр дамжин авто зам, төмөр замаар нефтийн бүтээгдэхүүн оруулж, Монголын бензин колонкууд, уул уурхайн харилцагч руу шууд холбож нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байна гэж Б.Цэцэнбилэг HHI компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулав.
Тус компани нь зах зээлд үзүүлсэн гарамгай хувь нэмэр болон урт хугацааны хамтын ажиллагаагаараа 2024 онд Хятадын Газрын тос, химийн корпорацаас "Шилдэг түншийн шагнал" хүртэв. Үйлчлүүлэгчдийнхээ олон талт хэрэгцээг хангахын тулд HHI компани 2017 онд Хятадын Шаньдүн мужийн Юаньгэнь нефть химийн компанитай стратегийн хамтын ажиллагаа байгуулж, "Юаньгэнь" брэндийн тослох материалыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүнийхээ багцыг улам баяжуулж, зах зээлийн өрсөлдөх чадвар нь шинэ шатанд гарав.
-Компанийн хувьд 50 гаруй ажилтантай, 90 хувь нь Монголын ажилтан ажиллаж байна. Монголд энэ салбарт маш олон компани үйл ажиллагаа явуулж байна. Монголын үндэсний томоохон компаниуд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг. Ганц ялгарах зүйл нь манай компани Хятадын хөрөнгө оруулалттай, бүтээгдэхүүнээ Хятадаас оруулдаг. Толгой компаниар дамждаг учраас мөнгөний эх үүсвэрийн тал дээр санхүүжилт босгоход арай хямд байдаг гэж Б.Цэцэнбилэг ярилаа.
Одоогийн байдлаар HHI компани Монгол Улсын 15 аймаг, хотод тослох материалын 35 жижиглэнгийн худалдааны үйл ажиллагаа явуулж, 132 компанитай урт хугацааны хамтын ажиллагаатай. Тус компани нь Петрочайна дачин тамсаг, Хятадын төмөр замын нөөцийн Шиньшинь ХХК, Нортерн Интернэшнл Групп зэрэг Хятадын томоохон хөрөнгө оруулалтын компаниуд болон Energy Resource LLC, ЭТТ уурхайн компани, Mongolrostsvetmet SOE зэрэг Монголын төрийн болон хувийн томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаатай байдаг нь тус компанийн эрчим хүчний хангамжийн салбар дахь тогтвортой, найдвартай байдлыг бүрэн харуулж байгаа юм.
HHI компани нь 2024 оноос хойш Оросын газрын тосны групп болон Хятадын Үндэсний Газрын Тосны групптэй урт хугацааны хамтын ажиллагааны харилцаа тогтоож, сар бүр ойролцоогоор 3000 тонн Евро III болон Евро V стандартын сайн чанарын дизель түлш импортолж байна. 10 мянган тонн дизель болон бензин хадгалах хүчин чадалтайгаас хэрэглэгчдийн хэрэгцээг цаг тухайд нь, тогтвортой хангадаг. Тус компани олон мэргэжлийн тээврийн компаниудтай хамтран ажилладаг бөгөөд аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөж, түлшний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд аюулгүй, найдвартай, үр ашигтай хүргэхийг баталгаажуулдаг.
HHI компани нь Мандал, Цэгээ, Ганцмод зэрэг боомтуудаар дамжин, нүүрс, түүхий эд материал, тоног төхөөрөмжийн экспортын бизнес явуулж, нүүрсний экспортын цар хүрээгээ тэлэн, үйл ажиллагааны үр ашгаа дээшлүүлж, Монгол Улс болон бүс нутгийн эрчим хүчний экспортын цогц системийг байгуулахад хүчтэй дэмжлэг үзүүлэв.
-агуулах саваа илүү томруулах,татан авалтын хэмжээгээ нэмэх, тухайн салбартаа тодорхой байр суурь гэх зорилт тавин ажиллаж байна. Одоогоор манай компани Хятад болон Оросоос Монголын зах зээлд бүтээгдэхүүн импортолж байна, дараа нь бид Монголын зах зээлээс гадагш экспортлох зорилго тавиад ажиллах болно гэж Б.Цэцэнбилэг компанийнхаа ирээдүйн ажлын төлөвлөгөөний талаар ярилаа.

Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн нэг болох HHI компани нь Хятад-Монголын "Бүс ба Зам"-ын эрчим хүчний хамтын ажиллагаанд үргэлж идэвхтэй оролцож, Монголын эрчим хүчний салбарыг шинэчлэхэд хувь нэмэр оруулж, олон улсын чанар сайтай бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр орон нутгийн эдийн засгийн хөгжилд ихээхэн ач тус хүргэв.
-2025 онд уул уурхайн төсөл боловсруулсан, нүүрсний уурхай, зэсийн уурхай дээр хамтарч ажиллах гэрээ хийсэн, баяжуулах үйлдвэрээ барьж байна, дараагийн шатанд Монголоос Хятад руу нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох болно. Олон талт үйл ажиллагаа явуулж байж компанийн хүчин чадал Монголын зах зээлд цар хүрээгээ цаашид тэлж,тогтвортой хөгжлийг бий болгоно. HHI компани нь Хятад, Монголын илүү олон аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, эрчим хүч уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, тоног төхөөрөмж борлуулах зэрэг салбарт улам өргөжин тэлж, орон нутгийн эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжилд улам их хувь нэмэр оруулсаар байх болно гэж Б.Цэцэнбилэг сурвалжилгын төгсгөлд ярилаа.





























































