Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Тэргүүний технологиор шинэ жишиг тогтооно

Тэргүүний технологиор шинэ жишиг тогтооно

ZTE компани 1985 онд анх Хятад Улсын  Шэнь Жэнь хотод үүсгэн байгуулагдаж, өдгөө Шэнь Жэнь, Хон Конг хоёр хотын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нийт 70.000 гаруй ажилчинтай, дэхийн 120 гаруй улс оронд үйл ажиллагаа явууулдаг, дэлхийн харилцаа холбооны салбарт тоног төхөөрөмж шийдэл нийлүүлдэг томоохон компани болоод буй юм.

ZTE компани 2002 онд Монгол Улсад төлөөлөгчийн газраа байгуулан, Монголын зах зээлд анхны алхмаа хийж, 2004 оноос эхэлж Skytel, Gmobile, Mobicom зэрэг тухайн орон нутгийн томоохон бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагаа өрнүүлэн, зах зээлийн сууриа бататгаж, 2009 онд орон нутгийн үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор бүрэн эзэмшлийн охин компани болох ZTE ХХК-г байгуулж,өдгөө Монголын мэдээлэл, харилцаа холбооны салбарын гол оролцогч болсон байна. ZTE компани сүүлийн хорин жилийн хугацаанд Монгол Улсад хөгжсөн нь Хятадын технологийн компаниуд дэлхийн хэмжээнд хөгжиж буйн тод жишээ төдийгүй Хятад, Монголын хоорондын дижитал эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч буйн амьд гэрч болох юм.

ZTE компанийн Монгол Улс дахь охин компанийн гүйцэтгэх захирал З.Тулгуур

2011-2022 оны хооронд тус компани ICTPA-ийн нэгдсэн мэдээллийн сүлжээг шинэчлэх, Шинэ Зууны Боловсролын Сүлжээ, Үндэсний Гол Сүлжээ зэрэг төслүүдийг хэрэгжүүлж, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэв. ZTE компанийн Монгол Улс дахь охин компанийн гүйцэтгэх захирал З.Тулгуур танилцуулахдаа:

-Манай компанийн Монгол улс дахь охин компани нь уламжлалт оператор компанид харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлэх, төр ба хувийн хэвшилэй хамтран ажиллах,mobail, гар утас, CPI зэрэг тоног төхөөрөмж борлуулах гурван чилэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хоёр жилд манай гар утас Монгол Улсын зах зээлд борлуулалт сайтай байлаа гэжээ.

Бизнесийн зохион байгуулалтын хувьд ZTE-ийн Монгол дахь охин компани нь тухайн орон нутгийн аж ахуйн нэгж, зах зээл болон засгийн газар, аж ахуйн нэгжийн сүлжээний зах зээлээс шалтгаалан, хос хөдөлгүүртэй загварыг бий болгов. Тус компани Skytel, Mobicom, ONDO зэрэг таван томоохон аж ахуйн нэгжтэй тогтвортой хамтын ажиллагаа хийж, засгийн газар болон аж ахуйн нэгжийн сүлжээний зах зээл дээр Монголын Мэдээлэл, Харилцаа Холбооны Сүлжээний Компани, Төмөр Замын Харилцаа Холбооны Компани зэрэг гол үйлчлүүлэгчдэд үйлчилдэг юм. З.Тулгуур захирал хэлэхдээ:

-Манай компани мөн төмөр замын салбарт идэвхтэй ажиллаж ирэв. Монгол улсын бүх төмөр замын харилцаа холбооны системийн 70-80 хувь нь манай компаниын тоног төхөөрөмж, шийдлийг хэрэглэж байна. Жишээ нь: 2017-2019 оны үед хэрэгжүүлсэн Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн холбооны хэсгийг манай компани хийснээр Улаанбаатар төмөр замын нэвтрэх чадвар 20 хувиар дээшилсэн гэв.

Багш, сурагчдад зориулсан 36340 ширхэг зөөврийн компьютерийг хандивлав

Бүтээгдэхүүний багц нь мэдээлэл дамжуулах, утасгүй сүлжээ, гол сүлжээ, суурин сүлжээ, богино долгионы сүлжээ зэрэг олон салбарыг хамарч, эдгээрээс мэдээлэл дамжуулах бүтээгдэхүүний зах зээлийн 85 гаруй хувийг эзэлсэн бөгөөд утасгүй сүлжээ болон гол сүлжээний бүтээгдэхүүн тус бүр 35 хувийг эзэлж, Монгол Улсын харилцаа холбооны дэд бүтцийг бүтээн байгуулах гол нийлүүлэгч болсон байна.

   ZTE компани хорь гаруй жилийн турш томоохон төслүүдээр дамжуулан Монголын дижитал шилжилтийн үйл явцад гүнзгий оролцож иржээ. 2011 онд хэрэгжиж эхэлсэн ICTPA-ийн нэгдсэн мэдээллийн сүлжээг шинэчлэх төсөл нь 8500 гаруй километр урттай шилэн кабелийг холбож, 300 OTN/SDH цэгийг барьж, Монгол улсын 21 аймаг, 320 гаруй сумыг шилэн кабелиар холбож, интернэттэй болгов.

Монгол Улсын COVID-19 цар тахлын эхний үед ZTE компанийн Монгол Улс дахь охин компани цар тахлын эсрэг хангамжийг Монголын засгийн газрын байгууллуудад хандивлав.

2015-2017 онд хэрэгжүүлсэн Шинэ Зууны Боловсролын Сүлжээний төсөл нь Монголын 900 сургууль болон эмнэлэгт зориулсан Монгол Улсын цорын ганц зориулалтын боловсролын сүлжээг байгуулаад зогсохгүй, 36,340 зөөврийн компьютер болон дижитал сургалтын хэрэгслийг хандивлаж, орон нутаг, алслагдсан нутгийн сурагчдад чанартай боловсрол эзэмших боломжийг олгов. “Баян-Өлгий аймгийн оюутнууд Улаанбаатар хотын төв сургуулийн мэргэжлийн багшийн хицээлийг цахимаар сурах боллоо” гэж захирал З.Тулгуур ярилцлагаа өгөх зуур жишээ татан хэлэв. 2022 онд гэрээ байгуулсан үндэсний гол сүлжээг өргөтгөх төсөл нь өмнөх төслүүдийн шинэчлэл болох юм. Энэ төсөл нь 1900 километр оптик кабель татаж, 300 гаруй дамжуулах цэгт засвар оруулан, 2024 оны эхний улиралд албан ёсоор эхлүүлэв.

Ирээдүйд тус компани гол чиглэлүүдэд анхаарлаа хандуулсаар байх бөгөөд хэд хэдэн томоохон төслүүдийг төлөвлөсөн байна. Боловсролын салбарт Монголын Боловсролын Сүлжээг өргөжүүлэх төсөл болон Монгол Улсын Их Сургуулийн сургалтын шинэчлэлийн төсөл тогтвортой хэрэгжиж байгаа бөгөөд алслагдсан орон нутагт ухаалаг анги танхимуудыг барьж, сургалтын лабораториудыг шинэчлэх болно.  Боловсролын салбарт оруулсан хувь нэмрийн тухай З.Тулгуур захирал танилцуулахдаа: 2025 онд Монгол Улсын Их сургуулитай хамтарч сургалтын хөтөлбөр гаргаж, ZTE компанийн харилцаа холбооны мэдлэг, орчин үеийн өгөгдөлийг оюутнуудад төлбөргүй сургахаар төлөвлөж тус мэргэжлээр сурч төгсөсөн оюутнууд Монгол Улсын харилцаа холбооны бүх компанид ажилд орход давуу талтай гэж үзэж байна гэв.

ZTE-ийн Монгол дахь охин компанийн ажилтад мод тарих үйл ажиллагаа явагдуулав

Ард түмний амьжиргааны салбарт Үндэсний өргөн нэвтрүүлгийн станцыг шинэчлэснээр, радио станцын дижитал шилжилтийг хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хотын ухаалаг тээврийн төсөл нь нийслэлийн замын түгжрэлийн асуудлыг бууруулна гэж найдаж байна. Эдгээр төслүүд бүгд техник эдийн засгийн үндэслэл буюу төслийн батлах шатандаа орсон бөгөөд ирээдүйд Монголын ард түмний амьжиргааг сайжруулахад технологийн түлхэц өгөх болно.

ZTE-ийн Монгол дахь охин компани нь бизнесийн амжилтад хүрэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа үргэлж санаж, орон нутгийн хөгжилд идэвхтэй нэгддэг. Тус компани Монголд шууд болон шууд бусаар 30 гаруй ажлын байр бий болгож, 300 гаруй мэдээллийн технологийн мэргэжилтнийг сургаж, орон нутгийн татварт 2 сая гаруй ам.доллар төлсөн. COVID-19 цар тахлын эхэн үед Монголын засгийн газарт 12,000 ширхэг нэг удаагийн хамгаалалтын маск хандивлах ажлыг зохицуулав. Захирал З.Тулгуур: ZTE компани нь Монголи Улсын нийгмийн хариуцлагын хувьд олон ажлыг хийсэн байдаг. Манай компанийн ажилтан өөрийн санаачлагаасаа нэг өдрийн цалингаа хүүхдийн асрамжийн газарт хандивласан үйл ажиллагаа явуулж байв. НҮБ-ын хүүхдийн сантай хамтарч 2023 оны хаврын зудын үеэр мөн компанийн бүх ажилчид нэг өдрийн цалингаа хандивлаж, 2025 оны эхэнд ZTE төв компаниас Монголын хүүхдийн санд өөрийн бүтээгдэхүүн болох сурах наснаас өмнөх хүүхдэд зориулалттай агаарын бохирдлыг хэмжих гар цаг хандивлав гэжээ.

Бид орон нутгийн халамжийн байгууллага, сургуулиудтай удаан хугацаанд хамтран ажиллаж, олон нийтийн халамжийн мод тарих, ардын соёлыг хамгаалах хандивт идэвхтэй оролцож, "хариуцлагаа хуваалцах, хөгжлийг хуваалцах" хамтын ажиллагааны үзэл баримтлалыг практикт хэрэгжүүлсээр ирсэн. Монгол Улсын ерөнхийлөгчийн 1 тэрбум мод тарих уриалгын дагуу компаниас жил бүр мод тарих үйл ажиллагаа явуулдаг гэж З.Тулгуур захирал бидэнд хэлж байв.   

  Сүүлийн хорин жилийн хугацаанд ZTE-ийн Монгол дахь охин компани зах зээлийн анхдагчаас орон нутгийн дижитал хөгжлийн гол тулгуур хүч болж хөгжсөн байна. Цаашид тус компани "үйлчлүүлэгч төвтэй, ажилтан төвтэй" гэх үндсэн үнэт зүйлсээ баримталж, Хятад-Монголын технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, илүү дэвшилтэт технологи, илүү олон чанар сайтай бүтээгдэхүүн, илүү прагматик ажил ажиллагаагаараа Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж, харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлэх үндсэн ажлаа идэвхжүүлэн, гар утас, термнал зэргийн монголын зах зээл дахь цар хүрээгээ тэлж, 5G-г ашиглан ухаалаг уул уурхай, жолоочгүй авто машин зэрэг салбарт оролцохоор төлөвлөж, улмаар Хятад-Монголын хамтын ажиллагаанд технологийн хувь нэмрээ оруулсаар байх болно.

 

Зохиогч: ЮЙ ИН, Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ, Г.АЛС, Н.ЦОВОО
Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Солонго Мэдээллийн Төв
Мэдээ үзсэн:948
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7