Хүйтний эрч чангарч, Улаанбаатар хотод цас хаялсан намуухан өдөр байлаа. Манай сурвалжлагын багийнхан Улаанбаатар хотын төв хэсгээс зүүн тийш Нарантуул захын ойролцоо байрлах SF Express-ын Монгол Улс дахь салбар компанид хүрхэд дөрвөн зүг найман зовхисоос ирсэн шуудан илгээмжүүд овоорч, ажилтнууд нь ачаа тээврээ хянаж шалгаад яаралтай байлаа.
SF Express нь 1993 онд БНХАУ-ын Шэньжэнь хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхийн 80 гаруй улс оронд салбараа ажиллуулж, шуудан, ложистикийн үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх хувийн хэвшлийн байгууллага болоод буй юм.
SF Express-ын Монгол Улс дахь салбар компани нь 2013 оноос албан ёсны үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хятад Монгол хоёр орны хоорондын бараа бүтээгдэхүүний түргэн шуурхай тээвэрлэлтийн хэрэгцээг хангах, e-commerce зах зээлийн тэлэлтэд дэмжлэг үзүүлэх, жижиг дунд аж ахуйн нэгжүүд болон иргэдэд ложистикийн чанартай үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор ажилладаг.

Тус компани нь байгуулагдсан цагаасаа өөрийн өргөн сүлжээгээр дамжуулан Монголын хэрэглэгчдэд дэлхийн улс орнуудтай харилцах хамгийн найдвартай гүүр болон ажилласаар иржээ. SF Express-ын Монгол Улс дахь салбар компанийн гүйцэтгэх захирал Чиньган:
-2020 онд Монгол Улсын ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд бэлэглэсэн 30 мянган хонийг тээвэрлэх ажлыг SF Express групп нь хоёр улсын хорио цээрийн дэглэм, гаалийн дүрмийн дагуу амжилтай зохион байгуулсан юм. Энэ нь бидний хувьд маш их ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Одоогоор SF Express-ын Монгол Улс дахь салбар компанид Монгол Улсын 17 иргэн ажиллаж, олон улсын хэмжээнд сард 1000-2000 шуудан илгээмж тогтмол явуулж байна. Саяхан бид UPS олон улсын шуудангийн группын Монгол Улс дахь салбар компаниийн хувиар ажиллах гэрээ байгуулсан байгаа юм. Энэ нь олон улсын хооронд ачаа тээвэр явуулах эрхийн зөвшөөрөлтэй болсон гэсэн үг. Манай компанийн үйлчилгээний цар хүрээ улам өргөн хэмжээнд тэлсээр байна гэлээ.
SF Express-ын Монгол Улс дахь салбар компани нь Монгол улсаас олон улс орон руу шуудан илгээмжийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа бөгөөд Европын 26 улс, Азийн 16 улс, АНУ, Канад, Мексик, Австрали зэрэг улс руу шуудан илгээмжийг гараас гарт, түргэн шуурхай, найдвартай тээвэрлэж байна. SF Express-ын Монгол Улс дахь салбар компанийн зөвлөх Б.Аюурзана:
-SF Express-ын Монгол Улс дахь салбар компани нь шуудангийн соёлыг Монгол Улсад нэвтрүүлэх зорилготой орж ирсэн. Өмнө нь Хятад шуудан болон Монгол шуудангийн хооронд л бараа бүтээгдэхүүний солилцооны шуудан нэвтэрдэг байсан. Дараа нь хүнээр дамжин дайвар хэлбэрээр бүтээгдэхүүн явуулах болсон, одоо гэхэд олон улсын хэмжээнд дэлхийн стандартад нийцсэн шуудан болох SF Express Монголд нэвтэрсэн. Анх эхлээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байснаа одоо Монголын бүх аймаг хотуудад Хятадаас ирж буй шууданг хүргэх буюу Хятадад буюу олон улсад шуудан илгээж байна. Манай шуудан нь найдвартай, түргэн шуурхай, баталгаатай гэдгээрээ хамгийн давуу талтай юм. Мөн үүнийхээ дагуу ажилладаг. Монголын харилцаа холбооны зохицуулах хорооны сүүлийн 4-5 жилийн дүнгээс харахад SF Express-ын Монгол Улс дахь салбар компани нь Монгол Улсад ажиллаж буй шуудангийн салбарт эхний 2 юм уу 3-р байрыг эзэлсээр байна. Энэ нь SF Express нь улсын хууль тогтоомжийг найдвартай хэрэгжүүлж, шуудангийн үйл ажиллагааг найдвартай явуулдаг гэсэн үг. Монголоос олон улсын хэмжээнд шуудан илгээмж явуулах явцад компани маань хилийн хамгийн найдвартай үйлчлүүлэгч, хамгийн найдвартай харилцагч гэсэн итгэлийг олсон гэлээ.

Найдвартай, баталгаатай, шуурхай үйлчилгээг орчин үеийн технологийн ололтод тулгуурлан гараас гарт хүргэн, Монголын шуудангийн салбарт шинэ шинэлэг бүхнийг нэвтрүүлж, дэлхийн зиндааны чанартай үйлчилгээг хангаж байна. Уг компанийн Гаалийн менежер Т.Билгүүн:
-бид нар хэрэглэгч нартаа олон улсын шуудан илгээмжүүдийг нь тогтмол шуурхай түргэн хүргэж өгөх үйлчилгээг хангаж байна. Би уг компанид 6 жил гаруй ажиллаж байна, хэрэглэгчид маань жил ирэх тусам нэмэгдэж байна, тэд ч сэтгэл ханамж өндөр байдаг. Миний хувьд олон улсын байгуулагад ажиллаж байгаа учраас олон юм сурч авдаг, SF Express хэмээх том гэр бүлийн нэг гишүүн болсондоо маш баяртай байна.
SF Express групп нь Хятадад үйл ажиллагаа явуулж буй төдийгүй дэлхийн олон улсад үйл ажиллагааны цар хүрээгээ тэлсээр байна. Уг компани нь зөвхөн ашиг олохын төлөө биш, харин улс орон, бүс нутгийн хооронд соёлыг нэвтрүүлэх тал дээр маш эрчимтэй ажиллаж буйгаараа онцлог юм. Тухайн ажиллаж буй улс орондоо нийгмийн салбарт, ялангуяа соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт ач холбогдолтой үйл ажиллагаа явуулдаг. Солонго SF сургууль 2017 онд Монгол Улсад байгуулагдахад SF Express группээс зуун хувийн тусламж үзүүлжээ. Энэ нь хүүхдүүд ба эрүүл мэндийн салбарт тус компанийн оруулж буй буяны үйлсийн нэгэн жишээ юм.

Одоогоор тус сургууль нь 700 гаруй сурагч, 60 гаруй багш ажилтчинтай. Тус сургууль Монгол Улсын бага, суурь болон бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг төрийн өмчийн бус хос хэлний сургалттай сургууль юм. Тус сургууль нэгдүгээр ангиасаа англи хэлийг монгол хэлтэй хослуулан заадаг ба гуравдугаар ангиасаа эхлэн хятад, япон, солонгос хэлийг сонгон, сонгосон хэл бүрийг олон улсын шалгалтын түвшинд бэлтгэн сургадаг. Сурагчид 12-р ангиа төгсөөд гадаадын их дээд сургуулиудад хэлний бэлтгэлгүйгээр мөн тэтгэлэг аван суралцах боломжтой байдаг. Солонго SF сургуулийн захирал Б.Энхжаргал:
-Сургууль маань анх байгуулагдахад маш олон хүнээс тусламж, талархал тоссон. Сургууль байгуулна гэдэг бол хүүхдүүдэд эрдэм номын хөтөч болдог гэдгээрээ буянтай үйлс юм. Сургууль байгуулагдахад SF Express группээс 100 хувийн хөрөнгө оруулалт хийж, бидэнд бэлэг барьсан юм. Энэ нь Монголын хүүхдүүдэд том хөрөнгө оруулалт болж буян үйлдсэн хэрэг юм. Ингэснээр манай сургуулийн дэвшин дээшлэх үүд хаалга нээгдсэн. Ингээд бид Солонго гэдэг нэрийнхээ ард SF гэдэг үгийг оруулаад “Солонго SF сургууль” гэж нэрлэсэн байгаа юм. Хүүхдүүд маань жил бүр SF Express групп-д талархалын захиа явуулдаг. Манай сургуульд Хятад компани хөрөнгө оруулалт хийсэн гэдэг утгаараа хятад хэл сурах ба Хятадад сурах сонирхолтой хүүхдүүд маш олон, энэ бол манай сургуулийн бас нэг бахархал юм. Сургуулийн хувьд Хятадын дунд сургуулиудтай харилцан холбоо тогтоож хүүхдүүдээ харилцан солилцох төлөвлөгөөтэй байна.

Cургуулийн таатай орчныг бүрдүүлсний үндсэн дээр мэргэжлийн чадварлаг багш ажилтныг сонгон авч шинжлэх унааны хамгийн шинэ мэдлэгийг хүүхдэд зөв хялбар аргаар ойлгуулж, мэдлэг, дадал олоход чиглэсэн эрүүл чийрэг, эрдэм боловсролтой зөв хүнийг төлөвшүүлж, байгальд ээлтэй, эх дэлхийтэйгээ ойрхон, орчноо зөв зохион байгуулсан эко сургууль байхыг эрхмэлдэг билээ.
Манай сурвалжлагын багийнхан Солонго SF сургуультай танилцаж, хүүхдийн хоолноос амсан сэтгэл дүүрэн буцах боллоо.
-SF Express-ын Монгол Улсад явуулж буй үйл ажиллагаа саруул уудам хөгжлийн хэтийн төлөвтэй байна. UPS олон улсын шуудангийн группыг саяхан өөрийн компаньдаа нэтгэж авсан. Үүгээрээ бид Ази, Еропын зах зээлд үйл ажиллагаа улам илүү өргөтгөж байна. Монголын жижиг дунд аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг гадагш гаргах, тэдний бараа матриалыг гадаадаас оруулах зэрэг нийгмийн чиглэсэн ажилд илүү анхаарч байна. Хятадын бараа бүтээгдэхүүнийг Ероп, Орос руу гаргах хамгийн төд зам бол Монгол улсаар дамжуулах явдал болно. Олон улсын чиглэлүүдийн нисэх онгоц, төмөр зам, авто замыг сайн ашиглах тал дээр бас илүү түлхүү анхааран ажиллах болно. Бас Эрээн боомт ба Замын үүдийн чөлөөт бүсэд том хэмжээний агуулах байгуулж, хоёр орны хооронд хийгдэж буй бизнесийн харилцааг улам илүү шуурхай, соёлтой хэлбэр руу оруулна гэж Б.Аюурзана ярилаа.






























































