Улаанбаатар хотын Бээжингийн гудамжаар алхахдаа сэтгэлд маань дулаахан мэдрэмж төрдөг. Хятадын нийслэл Бээжингийн нэрээр нэрлэгдсэн энэхүү гудамж нь Хятад Улсын Монгол Улсад үзүүлсэн харамгүй тусламжийн гэрч бөгөөд Хятад, Монгол хоёр орны найрамдлын тод илэрхийлэл юм.
12-р сарын 16-ны өдөр Манай сэтгүүлчдийн багйинхан Улаанбаатар хотын Бээжин гудамжаар алхаж гудамжийн зүүн хэсэгт байрлах Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компанийг зорилоо.
Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний гадаад бизнесийн гол хэрэгжүүлэгч байгууллага болох Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компани нь төвийн аж ахуйн нэгжийн бүрэн эзэмшлийн хоёрдугаар зэрэглэлийн олон улсын бизнесийн мэргэжлийн компани бөгөөд олон улсын радио телевиз, харилцаа холбооны нэгдсэн үйлчилгээ үзүүлэхэд хичээн ажилладаг. Тус компани нь "Бүс ба Зам" санаачилгад гүнзгий оролцож, хил дамнасан үйлчилгээний салбарт олон талт нээлт, хурдацтай хөгжлийг бий болгож, зам дагуух улс орон, бүс нутгуудын харилцаа холбоо, холболтын бат бөх гүүрийг босгосон юм.

Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компанийн
менежер Гао Чуаньжинь ярилцлага хүлээв
Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компани нь 2018 оны 3-р сард үүсгэн байгуулагдаж, эхлэл, тогтвортой өсөлт, өөрчлөлт гэх хөгжлийн гурван үндсэн үе шатыг туулж, контент дамжуулахаас харилцаа холбооны үйлчилгээ хүртэлх стратегийн шинэчлэлийг аажмаар хийж гүйцэтгэсэн байна. 2018 онд Монгол Улсад телевизийн нэвтрүүлгийн ажил эрхэлж, гадаад зах зээлд гарах үүдийг нээж, 2020 онд олон улсын соёлын харилцаа холбооны замыг өргөжүүлэх зорилгоор Хятад-АСЕАН-ы Олон улсын харилцаа холбооны платформыг байгуулсан юм. 2024 онд олон улсын харилцаа холбооны бизнес эрхлэгч болж, бизнесийн хөгжлийн шинэ замыг нээв. 2025 онд Хонг Конгийн CBINET дэлхийн гол зангилааг нээж, Монголд охин компани байгуулснаар дэлхийн бизнесийн ажил төрлөө улам сайжрууллаа.
Одоогийн байдлаар, Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компани нь дөрвөн үндсэн бизнесийн сегментийг байгуулж, олон салбарын зохицонгуй хөгжлийн зохистой хэв маягийг бүрдүүлжээ. Олон улсын харилцаа холбооны салбарт тус компани CBINET олон улсын сүлжээг байгуулж, 5 үндсэн чиглэлд 11 бизнесийг байршуулан, дэлхийн гол POP нөөцийн зохион байгуулалтыг дуусгаж, хил дамнасан харилцаа холбооны сүлжээний дэмжилэг үзүүлж байна. Мөн Хуа Либө компанид тулгуурлан Хятадын кино, телевизийн соёлыг АСЕАН-ы орнуудад идэвхтэй сурталчлах, Хятад болон гадаад орнуудын хооронд соёлын солилцоо, харилцан суралцахыг дэмжих дөрвөн платформ байгууллав. Олон улсын худалдааны салбарт Хонг Конг, Монголын охин компаниудаараа дамжуулан Huawei, Xiaomi зэрэг дотоодын электрон болон фотоэлектрик тоног төхөөрөмжийн борлуулалтын төлөөлөгчөөр ажиллаж, Хятадын үйлдвэрлэлийг гадаадад гарч, гадаад зах зээлийн орон зайг өргөжүүлэхэд нь туслав.
Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компани нь 2023 оноос бэлтгэл ажлаа эхлүүлж, 2024 оны 4-р сард төлөөлөгчийн газрын бүртгэлийн гэрчилгэгээ авсан юм. Одоогоор тус компани ньголчлон үндсэн харилцаа холбооны үйлчилгээ, Монголд байгаа Хятадын иргэд, оюутан, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сүлжээний хурдатгалын үйлчилгээ, шинэ эрчим хүчний цахилгаан станцын төслүүдийг гүйцэтгэж, Хятад, Монголын кино, телевизийн соёлын солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж байгаа юм. Мөн төв компанийн дэмжлэгтэйгээр хил дамнасан холбоо, гар утасны дуудалгад ая нэмэх ба видео дуудлага зэрэг харилцаа холбооны үйлчилгээг үзүүлэхийн тулд Mobicom, unitel, Skytel зэрэг Монголын орон нутгийн харилцаа холбооны операторуудтай хамтын ажиллагаа байгуулжээ.

Компанийн ажилтан сүлжээ нэвтрүүлэх ажилд үйлчилж байна
Монгол дахь Хятад иргэдэд чиглэсэн WeChat шууд төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлснээр Монголд амьдарч буй Хятад иргэдэд тулгарч буй хэлний болон төлбөрийн саад бэрхшээлийг үр дүнтэй шийдвэрлэж, тэдний тав тухыг хангав. Монголд байгаа Хятадын аж ахуйн нэгжүүд Хятадын төв компанитайгаа харилцахад тулгарч буй сүлжээний асуудалд хурдатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд үүнийг цементийн үйлдвэр, Шижин уул уурхай, Дүн Шэн газрын тосны уурхай зэрэг компаниуд амжилттай ашиглаж, оффисын үр ашиг, видео хурлын чанараа эрс сайжруулж, Монгол дахь Хятадын компаниудын хөгжлийг нэмэгдүүлсэн гэж Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компанийн менежер Гао Чуаньжинь танилцуулав.
Радио телевизийн бизнесийн салбарт Монголын зах зээлийг хөгжүүлж, Улаанбаатар хотын төв хэсэг болон нисэх онгоцны буудлын шинэ дүүргийг хамарсан 50,988 өрхийн сүлжээг шинэчлэж, 30.695 километр радиаль голын оптик кабель, 49.173 километр салаалсан оптик кабель суурилуулсан байна. Хятадын 12 телевизийн нэвтрүүлгийг хамарсан 125 телевизийн нэвтрүүлэгийг нэгтгэж, Хятадын соёлыг дэлгэцээр дамжуулан Монголын Улсын олон айл өрхөд түгээсэн юм.
Гао Чуаньжинь ярихдаа:
- Манай компани Хятадын орчин үеийн хөгжил, соёлын талаарх орон нутгийн иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд Хятадын кино телевизийн шилдэг бүтээлүүдийг Монголд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Монголын кино телевизийн шилдэг бүтээлүүдийг Хятадын зах зээлд нэвтрүүлэхийг дэмжиж, Хятад, Монголын хооронд хоёр талын соёлын солилцоог хөнгөвчлөх, соёлын интеграцчилалаар дамжуулан хоёр орны найрамдлыг гүнзгийрүүлэхэд ховь нэмэр оруулах болно гэжээ.
Монголын эрчим хүчний хангамж хязгаарлагдмал, сүлжээний диспетчерийн чадвар сул байгааг харгалзан Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компани нь сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцуудыг барих ажлыг дэмжив. Иргэний зах зээл дээр манай компани House-ийн орон сууцын хэрэглэгчдэд тохиромжтой шинэ эрчим хүчний суурин, мөн малчдын нүүдлийн үеэр ашиглахад хялбар зөөврийн шинэ эрчим хүчний цахилгаан станцуудыг нэвтрүүлж, цахилгаан, хиймэл дагуулын телевиз, сүлжээний функцуудыг нэгтгэн "Орчин үеийн малчин" төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь 200,000 гаруй нүүдэлчин малчдад ашиг тус олгож, орон нутгийн иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулахад хувь нэмэр оруулсан байна гэж Монгол дахь охин компанийн менежер Гао Чуаньжинь танилцуулав.
Ярилцлагын төгөсгөлд Хятадын РадиоТелевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компанийн цаашдын төлөвлөгөөний талаар "Бүс ба Зам" санаачилгын дагуу Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компани нь шаргуу хөдөлмөр, хариуцлагаа ухамсарлан хил дамнасан үйлчилгээний салбарт шинэ хуудас нээж, Хятад, Монгол, тэрчлэн "Бүс ба Зам" дагуух орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийг урагшлуулахад тасралтгүй хүчин зүтгэл үзүүлнэ гэж Гао Чуаньжинь хэлэв.





























































