Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ
-UBVibe хоол хүргэлтийн аппликэйшн

Монгол Улсын Улаанбаатар хотноо UBVibe хоол хүргэлтийн аппликэйшныг ажиллуулж буй Хятадын Шань Ши мужиар нутагтай, Чан Чүнь Политехникийн Их Сургуулиас төгссөн Хэй Вэйг энэ дугаартаа оролцуулахаар болзсон юм. Яриа хөрөөтэй, нуруулаг, үсээ боосон хөнгөн шаламгай тэр яг л бидний хуучин танил найз юм шиг биднийг халуун донтоноор хүлээн авч билээ. Хотын төвд томоохон хашаатай эвлэгхэн баригдсан гурван давхар байшингийн өмнө хоол хүргэлтийн орчин үеийн гурван дугуйт мотоциклнүүд жигдэрэн, ижилхэн хувцасласан ажилтнууд хоол хүргэлтийн ажилдаа яаралтай гарлаа.

Мобайл технологи хөгжиж, тав тухтай үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буйтай холбогдуулан хоол хүргэлтийн аппликэшнүүдийн нэр хүнд өсөж, хооллох болон хоолны үйлчилгээний талаарх хүмүүсийн ойлголтыг өөрчилсөн. Хоол хүргэлтийн аппликэйшнийн нэг болох UBVibe хоол хүргэлтийн аппликэйшн нь Монголын мянга мянган хэрэглэгчдийн хувьд зайлшгүй хэрэглүүр болж, олон төрлийн амттай сайхан хоолыг гэртээ тав тухтай зооглоход нь үйлчилж байгаа юм. 

UBVibe хоол хүргэлтийн аппликэйшн нь 2025 оны 3-р сараас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж эхэлсэн, хурдан, найдвартай, ухаалаг хүргэлтийн аппликэйшн бөгөөд мөн ч хэрэглэгчдийг төрөл бүрийн хоолны газруудтай холбосон гар утасны аппликэйшн юм. Энэхүү үйлчилгээ нь хэрэглэгчдэд цаг үрэхгүйгээр захиалга хурдан хүлээн авах боломжийг олгохоос гадна худалдаачдад бараа, үйлчилгээг илүү үр ашигтай, тохиромжтой хүргэхэд тусалдаг. UBVibe хоол хүргэлтийн аппликэйшныг үүсгэн байгуулагч Хэй Вэй: 

-Бид захиалга бүрийг нэг цагийн дотор хүргэх зорилготой орчин үеийн хүргэлтийн платформ юм. Бидний зорилго бол хэрэглэгч, хүргэлтийн ажилтан, бизнес эрхлэгч нарыг холбосон хүргэлтийн үйлчилгээг шуурхай, найдвартай, ухаалгаар үзүүлэх явдал юм гэв. 

UBVibe гэдэг нь “Улаанбаатрын хэмнэл” хэмээх утгатай. UBVibe хоол хүргэлтийн аппликэйшн нь хоол захиалах үйл явцыг хөнгөвчлөхөөс гадна ресторануудад хүрээгээ тэлэх, үйлчлүүлэгчдэд хоолны шинэ сонголт хийх платформ хангадаг.  

-Их сургуульдаа сурсан мэргэжил маань програмын хангамжийн инженерчлэл байсан бөгөөд Хятадад 10 гаруй жил хоол хүргэлтийн аппликэйшн ажиллуулж байсан учраас хоол хүргэлтийн аппликэйшн систем ба гүйцэтгэлийн талаар сайн мэднэ. Өнөөдөр гэхэд Улаанбаатар хотод хоол хүргэлтийн аппликэйшн ч төдийлөн сайн хөгжөөгүй, цөөн хэдхэн аппликэйшн байна. Улаанбаатар хот дижитал амьдралын үйлчилгээний хурдацтай хөгжлийн үе шатандаа явж буй учраас хоол хүргэлтийн салбарын хөгжих боломж өндөр байна. Үүнтэй холбогдуулан бид зах зээлийн судалгаа хийж, хоол хүргэлтийн аппликэйшн ажиллуулахаар болсон юм, энд бас 100 гаруй хятад хоолны газар буйг мэдсэн. Бид Хятад хоол,  Монгол хоол, бусад гадаад орнуудын хоолыг ялгалгүй хүргэх үйлчилгээ хангаж байна гэж Хэй Вэй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод UBVibe  хоол хүргэлтийн аппликэйшныг ажиллуулсан тухайгаа ярилаа.

UBVibe хоол хүргэлтийн аппликэйшн бол голчлон хоол хүргэлт болон шуурхай хүргэлтийн үйлчилгээ хангадаг Монголын орон нутгийн үйлчилгээний платформ юм. Хэрэглэгчдэд түргэн шуурхай, аюулгүй хүргэлтийн үйлчилгээ үзүүлж, хүргэлтийн ажилтнуудад тогтвортой ажлын байр, уян хатан ажлын зохицуулалт, өндөр цалин олгож, худалдаачдад үйлчлүүлэгчдийн баазаа өргөжүүлж, орлогын боломжийг нэмэгдүүлэх нь UBVibe хоол хүргэлтийн аппликэйшнын эрхэм зорилго юм.

-Бид зүгээр л хэн нэгний загварыг хуулбарлаагүй, харин эхнээсээ Улаанбаатар зэрэг хотуудын өвөрмөц бүтцэд тохирсон хүргэлт болон үйл ажиллагааны системийг дахин боловсруулсан. Бидний одоогийн гол зорилго бол найдвартай хүргэлтийг хангах явдал юм гэж Хэй Вэй ярина.

Аягатай халуун кофеноос анхилуун үнэр ханхалж, цонхны цаанаас өвлийн нар тунасан тэр сайхан байшинд бидний халуун яриа үргэлжилсээр байлаа. Хүний нутагт ажил үйлс босгох тийм ч амархан биш байх. Хайртай гурван үр хүүхдээ ар гэртээ орхиод, хэл нэврэхгүй танил бус орчинд үйлчилгээний салбарын ажил эрхлэж байгаа түүнийг би үнэхээр “Яасан их зоригтой, ямар их шийдэмгий хүн бэ” гэж сэмхэн бодож суулаа.

Улаанбаатар хотын өвлийн цаг агаар хүйтэн, хотын бүтэц өөр, машины түгжрэлийн асуудал гээд орчин нөхцөлийн хувьд Хятадаас өөр байдаг. Энэ бүхэн нь хоол хүргэлтийг шууд нөлөөлдөг. Дөнгөж 30 насыг давж буй түүний хувьд энэ хатуу бэрх орчинд энэ замыг сонгосон юм бол шаргуу хөдөлмөрлөх л хэрэгтэй байжээ.

-Бид тогтмол загвар ашиглах биш, харин хүргэлтийг цаг агаар болон зайнаас хамааран уян хатан тохируулдаг. Хэрэглэгчдэд ресторан хайх, цэсийг үзэх, захиалга өгөхөд хялбар, хоол хүргэлтийг бодит цаг хугацаанд нь хянах боломжтой зэрэг ил тод байдал нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлжээ. Бид бас бодит хэрэглээний нөхцөл байдлыг хардаг. Жишээлбэл, хоол хүргэлтийн хувьд оффисын ажилтнууд хурдыг илүү чухалчилдаг, гэр бүлүүд хоолны хэмжээ, үнэр амт, зардлыг илүү чухалчилдаг, харин шөнийн захиалга нь тав тухыг илүү чухалчилдаг гээд Хэй Вэй гар утсандаа суулгасан UBVibe  хоол хүргэлтийн аппликэйшныг бидэнд харуулав. 

UBVibe  хоол хүргэлтийн аппликэйшн нь ажлын ачаалал ихтэй хүмүүст өдөр тутмын үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр хоол захиалах боломжийг олгодог. UBVibe  хоол хүргэлтийн аппликэйшнын Монгол дахь жинхэнэ сорилт нь зөвхөн өрсөлдөөнд биш, харин өвлийн улиралд үйл ажиллагаа явуулах, жолоочийн тогтвортой байдал зэрэг үндсэн нөхцөлд оршдог.

-Ийм зах зээл дээр хурдан “гүйх” -ээс илүү удаан үргэлжлэх чадвар чухал гэж Хэй Вэй ярив.

UBVibe  хоол хүргэлтийн аппликэйшн-д Монгол Улсын 10 иргэн хоол хүргэлтээр ажиллаж байна. Тэдний бусад хоол хүргэлтийн  хоол хүргэлтийн аппликэйшн-ээс өөр нэг онцлох зүйл бол гурван дугуйт мотоциклоор хоол хүргэх явдал байсан юм. Уг гурван дугуйт мотоциклыг Хятадаас оруулсан бөгөөд цахилгаанаар ажилладаг, халуун суултуур халуун жолоотой байдаг нь хүйтэн цаг агаартай Улаанбаатар хотын нөхцөл байдалд нийцдэг хүмүүсийн түрүүн сонголт болжээ. UBVibe хоол хүргэлтийн аппликэйшн-д ажиллаж буй Монголын иргэн С. Дамдинсүрэн: 

-уг нь бас хоол хүргэлтийн ажил хийдэг байсан, гэхдээ машинтай хүргэдэг байлаа. Энд ирж ажиллаад 2 сар гаруй болж байна. UBVibe хоол хүргэлтийн  хоол хүргэлтийн аппликэйшныг сонгон ажиллах болсны гол шалтгаан бол гурван дугуйт мотоциклоор хоол хүргэх явдал болно. Энэ нь маш хурдан, хоолнууд нь үйлчлүүлэгчдэд ч маш хурдан очих учраас хоол хөрөх, цаг алдах талд санаа зовохгүй. Машинтай явахад түгжрэл ихтэй байдаг. Манай мотоциклууд дандаа сүүлийн үеийн шинэ загварын мотоциклууд учраас суудлаасаа халаагууртай, өвлийн хүйтэн жавартай үед дулаанаа тогтмол хадгалан тав тухтай байдаг. Бусад хоол хүргэлтийн газартай харьцуулахад хангамж сайтай, захирал маань хүмүүсээ боддог, бидний эрүүл мэндийг нэгдүгээрт тавьдаг гэж UBVibe хоол хүргэлтийн  хоол хүргэлтийн аппликэйшныг сонгон ажилласан тухайгаа хэлэв.

Хоол хүргэгчид бол платформын маш чухал хэсэг юм. Зун халуунд халж, өвөл хүйтэнд хөрөх, түржрэл ихтэй машинуудын дундуур сүлжин хоол хүргэх гэж хэцүү бөгөөд эрсдэлтэй ажил. Хэй Вэйгээс, 

-Бид хүргэлтийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг чухалчилдаг. Жишээлбэл, өвлийн улиралд ажлын дүрмийг зохих ёсоор сулруулж, олон төрлийн тээврийн хэрэгслийг дэмжиж, үндсэн татаас, тогтвортой төлбөр тооцоог хангадаг. Бид мотоциклчид үүнийг өндөр эрсдэлтэй, өндөр шагналтай ажил гэхээсээ илүү урт хугацааны, хөгжих боломж өндөр ажил гэж таниулахыг зорьдог гэв. 

UBVibe хоол хүргэлтийн аппликэйшн нь Монголын цахим төлбөр тооцоо болон банкны картын системүүдтэй аль хэдийн нэгдсэн бөгөөд хэрэглэгчдийн хамгийн түгээмэл ашигладаг төлбөрийн аргуудыг хамарсан.

-бид хэрэглэгчдэд тохиромжтой бүхнийг дэмжихийг эрэмбэлдэг бөгөөд хэрэглэгчдийг зуршлаа өөрчлөхийг албаддаггүй. Энэ бол бидний хамгийн энгийн зарчим гэж Хэй Вэй ярилаа.

UBVibe хоол хүргэлтийн аппликэйшн нь Хятад Монгол хоёр орны иргэдийн ойлголцол, соёлын солилцоо, хэрэглээний харилцан холболт, төлбөр тооцооны гүүр болж худалдаа, технологийн хамтын ажиллагааны гүүр болдог. 

-UBVibe нь Хятад, Монголын туршлага, зах зээлийн эрэлтийг холбосон гүүр болно гэж бид найдаж байна. Нэг талаас бид Хятадын боловсронгуй интернетийн туршлагыг Монголд татаж байна, нөгөө талаас бид жинхэнэ орон нутгийн Монголын технологи, үйл ажиллагааны багийг бий болгосон. Эцсийн зорилго маань "гадаад платформ" болох биш, харин орон нутгийн амьдралын үйлчилгээний системийн нэг хэсэг болох явдал юм гэж Хэй Вэй UBVibe хоол хүргэлтийн аппликэйшнын ирээдүйн зорилтыхоо талаар ярилаа.

 

 

 

Зохиогч:Нийтлэл: ЮЙ-ИН,Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР, Г.АЛС, Н.ЦОВОО
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:1384
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7