Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Олон улс орон “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталж буйгаа дахин нотоллоо

Олон улс орон “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталж буйгаа дахин нотоллоо

Саяхан олон орны засгийн газар, улс төрийн зүтгэлтнүүд “Нэг Хятад”-ын зарчмыг баримтлахаа дахин нотолж, "Тайванийг тусгаар тогтнуулах" салан тусгаарлах үйл ажиллагаа болон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж, Хятадын засгийн газрын үндэснийхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд хийж буй бүх хүчин чармайлтыг тууштай дэмжиж буйгаа илэрхийлэв.

Оросын Гадаад хэргийн яам сэтгүүлчийн асуултад бичгээр хариулахдаа, Тайванийн асуудлаарх Оросын зарчимт байр суурь тодорхой, тууштай бөгөөд дээд удирдлагын түвшинд олон удаа батлагдсан гэдгийг дахин нотолжээ. Орос улс Тайванийг Хятадын салшгүй хэсэг гэж хүлээн зөвшөөрч, "Тайванийг тусгаар тогтнуулах" салан тусгаарлах аливаа үйл ажиллагааг эсэргүүцнэ гэжээ.

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Хятадын компанийн хэрэгжүүлж буй “Дунай коридор”-ын хурдны замын төслийг шалгаж байхдаа Серб улс төрийн бүх хүчээрээ “Нэг Хятад”-ын зарчмыг дэмжиж байгаагаа мэдэгдэв.

Индонезийн Гадаад хэргийн сайд Сугионо нэгэн ярилцлагадаа Индонезийн засгийн газар “Нэг Хятад”-ын бодлогыг байнга баримталж, БНХАУ-ын засгийн газрыг Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар гэж хүлээн зөвшөөрдөг. Энэхүү байр суурь хэзээ ч өөрчлөгдөөгүй бөгөөд Индонез-Хятадын харилцааны чухал үндэс суурь болдог гэж мэдэгджээ.

Казахстаны Гадаад хэргийн сайд Ермек Кошербаев Казахстанд суугаа Хятадын Элчин сайд Хан Чүньлиньтай уулзах үеэрээ, Казахстан Нэг Хятад улсын зарчмыг тууштай дэмжиж буйгаа дахин нотолж, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдгийг онцлов. Тэрээр БНХАУ-ын Засгийн газар бол Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар бөгөөд Казахстан улс Хятадын засгийн газрын үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хүчин чармайлтыг тууштай дэмжинэ гэж мэдэгджээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:296
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7