Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвөр Монгол өндөр зэрэглэлийн, ухаалаг, ногоон хөгжлөөр шинэ аж үйлдвэржилтээ дэмжив

Өвөр Монгол өндөр зэрэглэлийн, ухаалаг, ногоон хөгжлөөр шинэ аж үйлдвэржилтээ дэмжив

Шинэ аж үйлдвэржилтийн түвшин нь бүс нутгийн хөгжлийн чанарыг хэмжих чухал жишиг юм.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол стратегийн байр сууриндаа анхаарлаа төвлөрүүлж, шинэ хөгжлийн философийг бүрэн бөгөөд үнэн зөв хэрэгжүүлэн, аж үйлдвэрийн өөрчлөлтийг өндөр зэрэглэлийн, ухаалаг, ногоон хөгжил рүү чиглүүлж, Өвөр Монголд Хятад маягийн шинэчлэлийн шинэ хуудас нээхэд хүчтэй түлхэц өгч байна.

Татвар, төлбөрийг бууруулах бодлогыг хэрэгжүүлж, боловсронгуй болгох нь Өвөр Монголын шинэ аж үйлдвэржилтийг дэмжих чухал арга зам. Өвөр Монгол орон 2021-2030 онуудад баруун бүсэд байрлах урамшуулах төрлийн аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 15 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх бөгөөд мөн үндэсний өндөр технологийн гол аж ахуйн нэгжүүдэд 15 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого хэрэгжүүлж, бүх төрлийн бизнесийн байгууллагууд бодлогын үр шимийг бүрэн эдлэх, аж ахуйн нэгжийн хөгжлийг үр дүнтэйгээр дэмжиж байна.

Тусгай сангийн удирдамжийг бэхжүүлэх, аж үйлдвэрийн шинэчлэлийг дэмжих нь Өвөр Монголын шинэ аж үйлдвэржилтийг "эрч хүчээр хангах" чухал арга хэмжээ юм. 2025 онд Өвөр Монгол аж үйлдвэрийн гол хөгжилд зориулж 985 сая юанийн тусгай санхүүжилт хуваарилж, зээлийн хүүгийн хөнгөлөлт, урамшуулалд суурилсан  тэтгэлэг, хөрөнгө оруулалтын тэтгэлгийг цогцоор нь ашиглан үйлдвэрлэлийн салбарыг өндөр зэрэглэлийн, ногоон, дижитал болгоход дэмжлэг үзүүлсэн. Мөн аж үйлдвэрийн паркийн хөгжилд зориулж 1.7 тэрбум юанийн тусгай санхүүжилт хуваарилж, бүс нутгийн бохир ус цэвэрлэх, хатуу хог хаягдлыг зайлуулах, төвлөрсөн халаалт, дамжуулах хоолойн шинэчлэл, туршилтын үйлдвэр барих зэрэг чиглэлүүдийг хамарсан 48 паркийн дэд бүтцийн төслүүдийг нарийн дэмжиж, улмаар шинэ аж үйлдвэржилт, чанар сайтай хөгжлийг урагшлуулах эрч хүчийг хуримтлуулсан.

Аж үйлдвэрийн удирдамжийн сан байгуулж, засгийн газрын хөрөнгө оруулалтын хөшүүргийн нөлөөг нэмэгдүүлэх нь Өвөр Монголын шинэ аж үйлдвэржилтийн замыг нээх гол алхам юм. Өвөр Монгол орон 2025 онд нийт 8.5 тэрбум юанийн хөрөнгө оруулж, гол үйлдвэрлэлийн удирдлагын санг байгуулсан бөгөөд голчлон гол үйлдвэрлэлийн сүлжээ, гол үйлдвэрлэлийн кластеруудын сүлжээг өргөжүүлэх, нөхөх, бэхжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, уламжлалт үйлдвэрүүдийг шинэчлэх, шинээр гарч ирж буй үйлдвэрүүдийг хөгжүүлэх, ирээдүйн салбаруудын хэтийн төлөвийг  харсан зохион байгуулалтыг дэмжих зорилготой.

Олон тооны бодлогын санаачлагын үр шимийг хүртсэн Өвөр Монголын шинэ үйлдвэржилтийн үйл явц 2025 оноос хойш тасралтгүй түргэссээр байна.

Өвөр Монголын Тяньхао шилэн эслэгийн ХХК-ийн жилд 600,000 тонн хүчин чадалтай шилэн эслэг үйлдвэрлэлийн бааз төслийн хоёр дахь шатны 2-р үйлдвэрлэлийн шугамыг Хорингэр шяний Юньгү хөндийн шинэ үйлдвэрлэлийн паркт эхлүүлсэн. Энэхүү үйлдвэрлэлийн шугам нь нийт 1.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай бөгөөд 150,000 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай. Төсөл нь автоматжуулсан багцлах систем болон ухаалаг ангилах, савлах төхөөрөмжийг ашиглан өндөр үр ашигтай, эрчим хүч хэмнэдэг шинэ үйлдвэрлэлийн системийг бүрдүүлжээ.

Энэхүү бааз төслийн хамгийн онцлох тал нь 6 тэрбум юанийн төслийг гурван үе шаттайгаар барьж, өндөр хүчин чадалтай шилэн эслэгийн үйлдвэрлэлийн таван шугам барьж байгаа явдал юм. Тус төсөл ашиглалтад орсноор Хятадын хойд болон баруун хойд хэсэгт хамгийн том шилэн эслэгийн үйлдвэрлэлийн бааз бий болох ба жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 5 тэрбум юаньд хүрэх бөгөөд 2000 гаруй ажлын байр бий болгоно.

Тунляо хотод жилд 300,000 тонн бүрэн биологийн задралд ордог материалын үйлдвэрлэлийн бааз байгуулсан. Энэ нь 66 га талбайг хамардаг бөгөөд нийт 2 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай юм. Төслийг байгуулж ашиглалтад оруулснаар жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 5 тэрбум юань, татварын орлого нь 350 сая юаньд хүрнэ.

- Төслийг байгуулснаар бүрэн биологийн задралд ордог нийлмэл материалын үйлдвэрлэлийн хэрэглээг дэмжиж, цагаан бохирдлыг эрс бууруулан, ногоон, бага нүүрстөрөгчийн ялгаруулалттай, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих болно гэж төслийн удирдлага хэллээ.

28 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай Ордос Жин Ао нарны эрчим хүчний нүүрстөрөгч бага ялгаруулах жишиг Баазын төсөл нь эрчим хүчний сүлжээнд холбогдсон бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Ордос хотын Өндөр технологийн аж үйлдвэрийн паркт байрладаг энэхүү төсөл нь тус бүс нутагт баригдаж буй хамгийн том фотоволтайк материалын үйлдвэрлэлийн бааз бөгөөд Өвөр Монголд 10 тэрбум юаниас давсан томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн нэг юм.

Энэхүү 10 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын төсөл нь жилд 30 гигаватт цахиурын вафли, 30 гигаватт гулдмай татах, 30 гигаватт зай, 10 гигаватт модуль, фотоволтайкийн туслах материал үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ба цахиурын материалын боловсруулалтаас модуль үйлдвэрлэл хүртэл нүүрстөрөгчгүй хаалттай давталтын үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бий болгохоор төлөвлөж байгаа нь салбарынхны бахархлыг төрүүлж буй юм.

Энэхүү төсөл бүрэн ашиглалтад орсноор жилд ойролцоогоор 40 тэрбум юанийн ашиг олохын зэрэгцээ 13,000 ажлын байр бий болгоно.

Дэлхийн анхны уул уурхайн жолоочгүй 100 цахилгаан авто машин Хөлөнбуйр хотын Имин ил уурхайд албан ёсоор ажиллаж эхэллээ.

- Элсний гүн дэх фотовольтайкийн цахилгаан үүсгүүрт тулгуурлан жолоочгүй уул уурхайн 100 цахилгаан ачааны машиныг байрлуулснаар тээвэрлэлтийн явцад нүүрстөрөгчийн ялгарлыг тэг болгосон. Энэ нь жилд 15,000 гаруй тонн дизель түлшийг хэмнэж нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 48,000 тонноор бууруулав. Энэ нь уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд "Хос нүүрстөрөгчийн" зорилгодоо хүрэх шийдлийг олгож, ногоон хөгжлийн жишиг тогтоож байна гэж Имин ил уурхайн төлөөлөгч хэлж байна.

Шинлунгийн 200,000 кВт-ын салхин эрчим хүчний төсөл - Хятадын  боловсруулсан анхны 10 МВт-ын нэг нэгжтэй хуурай газрын салхин цахилгаан станцын туршилтын төсөл - Өвөр Монголын зүүн хэсэгт эрчим хүчний сүлжээнд бүрэн холбогдсон. Энэ нь жилд 560 сая киловатт цаг ногоон цахилгаан эрчим хүчээр хангаж, 320,000 м2 талбайг халааж байна.

Энэ жил ӨМӨЗО дулааны цахилгаан станцын ус хэмнэх шинэчлэлийн 20 төслийг барих ажлыг дэмжихэд анхаарлаа хандуулж, 5 сая гаруй куб метр ус хэмнэхийг эрмэлзэж байна. Бүх салбарт зайлшгүй шаардлагатай цахилгаан эрчим хүчнээс эхлээд ус хэмнэх үйлдвэрүүдийг байгуулсан нь Өвөр Монголын шинэ аж үйлдвэржилтийг дэмжих тууштай сонголт боллоо.

Өвөр Монгол энэ жил 515 шинэ инновацын жижиг, дунд аж ахуйн нэгжийг нэмж, голчлон шинэ эрчим хүч, шинэ материал, био анагаах ухаан, дэвшилтэт тоног төхөөрөмж үйлдвэрлэл, ногоон хүнс боловсруулах зэрэг салбарын өндөр зэрэглэлийн аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийг хамруулсан. Өвөр Монгол томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлж, жижиг, дунд аж ахуйнууд шаталсан байдлаар дагаж мөрддөг аж үйлдвэрийн хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож байна.

Бүх бүс нутгийн шинэ эрчим хүчний хадгалах байгууламжийн суурилагдсан хүчин чадал 10 сая киловаттаас давж, шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 150 сая киловаттаас давж, хоёулаа улсдаа тэргүүллээ.  

Орчин үеийн аж үйлдвэрийн системийг бий болгоход анхаарлаа хандуулж, энэ жил ӨМӨЗО орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэ үйлдэврлэлийн хүчийг хөгжүүлж, дэвшилтэт үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн кластерууд болон гол аж үйлдвэрийн сүлжээг хурдасгаж, эдийн засгийн чансаатай хөгжлийн үндэс суурийг тавьж байна. 2025 онд Өвөр Монгол 725 гол үйлдвэрлэлийн кластерын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 320 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт хийхээр хичээн ажиллаж байна.

Өвөр Монголын том хэмжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 21.2 хувь, өндөр технологийн үйлдвэрлэл 16.5 хувь, шинэ эрчим хүч болон холбогдох салбарууд 17.1 хувь, орчин үеийн нүүрс химийн үйлдвэр 44.6 хувиар тус тус өссөн нь өнгөрсөн оны мөн үеийн эдийн засгийн нийт өсөлтийн хурдаас давсан үзүүлэлт юм. Өвөр Монголын аж үйлдвэрийн шинэчлэл хурдтай хөгжиж байна.

Бүх бүс нутгийн шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь дулааны эрчим хүчнийхээс давсан бөгөөд зарим аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн паркуудад шинэ эрчим хүчний үйлдвэрлэл нь дулааны эрчим хүчнээс давж, Өвөр Монголын аж үйлдвэрийн "ногоон агууламж"-ийг тасралтгүй сайжруулж байна.

Бүх бүс нутгийн ажиллаж буй нүүрсний уурхайнуудын 70 хувь нь ухаалаг барилга байгууламж барьж байгуулсан. Ухаалаг нүүрсний уурхайн тоо болон тэдгээрийн хүчин чадал тус тус 200 гаруй байж, жилд 1.087 тэрбум тоннд хүрсэн. Ухаалаг нүүрсний уурхай болон ногоон уурхайн тоо улсын хэмжээнд тэргүүлж буй бөгөөд Өвөр Монголын ногоон, ухаалаг аж үйлдвэрийн хөгжлийн нэр хүнд өсч байна.

- Дараа нь бид институцийн инновацыг бэхжүүлж, татвар, хураамжийг бууруулах зэрэг олон арга хэмжээний уялдаа холбоотой төслүүдийг дэмжиж, бодлогын синерги бүрдүүлж, Өвөр Монголд шинэ аж үйлдвэржилтийг чансаатайгаар урагшлуулан, илүү өргөн хүрээтэй хөгжлийн орон зайг нээхэд хамтран ажиллах болно гэж Өвөр Монголын Хөгжил, Шинэчлэлийн Хорооны холбогдох албан тушаалтан хэллээ.

Зураг: Ордос Жин Ао Нарны бүрэн үйлдвэрлэлийн сүлжээний нүүрстөрөгч бага ялгаруулах туршилтын баазын төслийн талбай

Зохиогч:Нийтлэл: ЯН ВЭЙ
Найруулагч:Редактор: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:СМТ
Мэдээ үзсэн:308
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7