Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвөр Монголын инновацын эрч хүч улам нэмэгдэв

Өвөр Монголын инновацын эрч хүч улам нэмэгдлээ.

2025 онд Өвөр Монгол "хоёр халхавч", "хоёр суурь", "нэг гүүрэн гарц" гэх таван стратегийн байр суурь, эрхэм зорилгыг баримтлан, шинжлэх ухаан, технологийн хүчирхэг орон байгуулах ажлыг хурдасгах замаар алхаж, эрч хүчтэй инновацын орчин бүрдүүлсэн байна.

Дэлхийн анхны нүүрстөрөгчийн давхар ислийн хөргөлт болон халаалтын нэгдсэн тэг нүүрстөрөгчийн нисэх онгоцны буудлыг Ордос хотод ашиглалтад оруулж, эрчим хүчний хэмнэлтийг 60 хувиар, нүүрстөрөгчийн ялгарлыг 99 хувиар тус тус бууруулав. “Элсний дулааны батерей” эрчим хүчний хадгалах туршилтын үйлдвэрийг амжилттай барьж дуусгаснаар ногоон үйлдвэрлэлийн халаалтын шинэ замыг нээжээ. "Мэншин" гахайн үржлийн чип нь үржлийн мөчлөгийг хоёр дахин бууруулж, үржлийн салбарын чанар, үр ашгийг сайжруулахад тусалсан байна. Дэлхийн анхны гаплоид үүдэл эсийн үржлийн технологи нь үхэр, хонины үржлийн үр ашгийг 95 хувиар нэмэгдүүлж, үрийн салбарын саадыг давав. Эдгээр хатуу ололт амжилтууд нь Өвөр Монголын шинжлэх ухаан, технологийн инновацын шинэ оргилд хүч чадал өгч, тэмдэглэж байгаа бөгөөд мөн салбарын шинэ оргилд хүрэх шийдэмгий байдал, хүч чадлыг тусгаж байна.

Өвөр Монголын Хуа Нэн И Минь ил уурхайд дэлхийн анхны 100 тонн ангиллын цэвэр цахилгаан жолоочгүй уул уурхайн ачааны машин чөлөөтэй хөдөлж, ялгаруулалтгүй, бүрэн автоматжуулалттай ажиллаж эхлэв.

- Энэхүү цэвэр цахилгаан жолоочгүй уул уурхайн ачааны машины хүч нь бүхэлдээ фотоэлектрик ногоон цахилгаанаас гаралтай. Энэ нь - 40 хэм хүртэл хүйтэн цаг агаарт тасралтгүй ажиллах боломжтой. Тээврийн үр ашиг нь уламжлалт түлшээр ажилладаг уул уурхайн ачааны машинуудаас 25 хувиар өндөр бөгөөд жилд 15,000 гаруй тонн дизель түлшийг орлож, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 48,000 тонноор бууруулдаг. Энэ нь ногоон, нүүрстөрөгч багатай байх давуу талтай гэж Хуа Нэн И Мин ил уурхайн дарга хэлэв. 

Инновац нь хөгжлийн гол хөдөлгөгч хүч бөгөөд орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бий болгох стратегийн тулгуур юм. 2025 онд "Шинжлэх ухаан, технологийн тусламжтайгаар Өвөр Монголыг сэргээх" стратегийн удирдлага дор Өвөр Монгол шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх бүс нутаг болох зорилгоо тавьж, 14-р таван жилийн төлөвлөгөөг дуусгахын тулд бүх хүчээ дайчлан, гайхалтай үр дүнд хүрсэн байна. Өвөр Монголын бүс нутгийн инновацийн чадавхи улсын хэмжээнд 20-р байранд орж, технологийн цогц дамжуулалтын индекс улсын хэмжээнд эхний тавд багтан, инновацын чадавхи улсын хэмжээнд хоёрдугаарт бичигдэж, судалгаа, хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт 24.96 тэрбум юаниас даван, санхүүгийн шинжлэх ухаан, технологийн зардлын өсөлтийн хурд болон тогтоосон хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн дотоодын технологийн гүйлгээний хэмжээ нь улсын хэмжээнд нэгдүгээрт бичигдсэн байна. Өвөр Монголын инновацын экосистем улам бүр оновчтой болж, хөгжлийн эрч хүч улам бүр нэмэгдэж байна.

Зохиогч:БАЙ ЛЯНЬ,ЖЯ ШЯОЯНЬ
Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:679
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7