Сэтгүүлчид 02-р сарын 03-нд ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулганы хэвлэлийн бага хурал болж, уг чуулганы бүх бэлтгэл ажил бүрэн хангагдсан мөртөө 02-р сарын 04-нд Хөххотод нээгдэж, албан ёсны чуулган дөрвөн өдөр үргэлжлэх болно гэж мэдэгдэв.

Хэвлэлийн бага хурлаар ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нь ХКН-ын ХХ сонгуулийн төв хорооны IV бүгд хурлын үзэл санаа, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголын талаарх цуврал чухал илтгэл, зааврын үзэл санааг гүнзгий судалж хэрэгжүүлэх, “15-р таван жилийн төлөвлөгөө"-г сайн эхлүүлэхэд чухал ач холбогдолтой үед болж буй чухал хурал гэдгийг танилцуулав. Энэ нь ӨМӨЗО-ны үндэстнүүдийн ард түмний улс төрийн амьдралд тохиож буй томоохон үйл явдал юм. Уг чуулганыг амжилттай хуралдуулах нь тус бүс нутгийн үндэстнүүдийн ард түмний мэргэн ухаан, хүч чадлыг улам нэгтгэх, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголд даалгасан "Хоёр халхавч", "хоёр суурь", "нэг гүүрэн гарц" гэсэн стратегийн байр суурь, эрхэм зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, ӨМӨЗО-ны Намын Хорооны “1571” тоот ажлын хуваарийг биелүүлэх, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн Өвөр монголын шинэ хуудсыг нээхэд ихээхэн ач холбогдолтой юм.





























































