
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган 02-р сарын 04-ний өглөө Хөххотод нээгдэв.
Өглөөний 9:00 цагт ӨМӨЗО-ны Намын Хорооны нарийн бичгийн дарга Ван Вэйжүн ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдсэнийг зарлав.
ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дарга Бао Ган засгийн газрын ажлын тайлан хийлээ.
Бао Ган хэлэхдээ, “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд ӨМӨЗО нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголын талаарх чухал илтгэл, зааврын үзэл санааг сайтар судалж, хэрэгжүүлж, Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг дээшлүүлхээр гол сэдэв болгож, "Хоёр халхавч", "хоёр суурь", "нэг гүүрэн гарц" гэсэн стратегийн байр суурь, эрхэм зорилтыг бүрэн хэрэгжүүлж, экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийн удирдлага дор чансаатай хөгжлийн шинэ замыг тууштай баримталж, үлгэр жишээ өөртөө засах орон байх эрхэм дээд яруу алдарыг нямбай хамгаалж, эдийн засгийн цогц хүчин чадлаа эрс сайжруулж, үндэсний нийтлэг ашиг сонирхолд үйлчлэх чадварыг тасралтгүй нэмэгдүүлж, чансаатай хөгжлийг тогтвортой дэмжиж, экологийн аюулгүй байдлын саадыг улам бэхжүүлэн, ард түмний амьжиргааг цаашид тасралтгүй сайжруулж, үндэстний эв нэгдлийг тасралтгүй бэхжүүлж, бүх ажил шинэ шатанд гаргасан гэжээ. Мөн 2025 онд Өвөр Монгол нь ХКН-ын Төв Хороо болон Төрийн Зөвлөлийн шийдвэр, төлөвлөгөөг тууштай хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааг хадгалж, аж үйлдвэрийн шинэчлэлийг хурдасгаж, шинэчлэл, нээлттэй байдлыг цогцоор нь гүнзгийрүүлж, экологийн орчныг сайжруулж, аюулгүй байдлын үндсэн чиг шугамыг бат бэх хамгаалан, шинэчлэл, хөгжил, тогтвортой байдал зэрэг олон салбарт шинэ амжилт гаргасан гэжээ.





























































