ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулганы төлөөлөгчдийн коридор 02-р сарын 04-ний өдөр нээгджээ. Төлөөлөгчид өөрийнхөө туршлага болон хийж буй ажлынхаа талаар хуваалцаж, ард түмний бодол саналыг олон нийтэд хүргэсэн байлаа.

Дэлхийн сүүний салбар Хятадад, Хятадын сүүний салбар Өвөр Монголд гэж хүмүүс гэлцдэг. Сүүн,сүүн бүтээгдэхүүний салбар бол Өвөр Монголын давуу талтай өвөрмөц салбар юм.
ӨМӨЗО-ны Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч, Мэннюй группийн гүйцэтгэх захирал Ү Шичүнь:
- Бүтцийн тохируулгыг хурдасгаж, сүүний дусал бүрийг хамгийн үр дүнтэй ашиглах шаардлагатай байна. Сүүг технологийн тусламжтайгаар үйлдвэрлэн боловсруулах хэрэгтэй байгаа бөгөөд инновацын явцыг хурдасгах дээр хичээн ажиллах ч хэрэгтэй. Ингэснээр Өвөр Монголын сүү, сүүн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулж, Өвөр Монголын хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулах болно гэжээ.





























































