Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Аюулгүй байдал, тогтвортой байдлын шинэ дүр зураг

Аюулгүй байдал, тогтвортой байдлын шинэ дүр зураг

Өнөөдрийн Өвөр Монгол нь тогтвортой, эмх цэгцтэй, эв найртай, цэцэглэн хөгжсөн дүр зургийг нээж байна. 2025 онд Өвөр Монгол үндэсний аюулгүй байдлын ерөнхий үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, шаргуу хөдөлмөрөөрөө умард хилийн энх тайван, амар амгаланг хамгаалсан байна. 2026 оны Өвөр Монголын “хоёр чуулган”-аар төлөөлөгчид болон гишүүд эх орны умард хилийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хэрхэн үргэлжилэн бэхжүүлэх талаар идэвхтэй санал сануулагаа дэвшүүлэв.

Технологийн чадавхжуулалт, хилийн хамгаалалтын шугамыг бэхжүүлэнэ

Хөлөн Буйр хотын Шинэ Барга баруун хошууны Буйр сумын Буйр багийн малчин н.Түмэн харуулын цамхагийн орой дээр зогсоод, гэрээсээ 500 метрээс бага зайд орших хил рүү бараалж байлаа. Энэ газар бол түүний гэр бүлийн гурван үе дараалан харуул хийсээр ирсэн газар юм. Өвөр Монголын 8000 км хилийн шугам дагуу Түмэн шиг хил хамгаалагч олон байж, хилийн энх тайван, аюулгүй байдлыг чимээгүйхэн хамгаалдаг.

Хилийн хамгаалалт нь хамтын хүчин чармайлтад оршдог. Урт хилийн шугам, газрын байц төвөгтэй газар нутаг, хүн ам сийрэг байгаатай холбоотой бэрхшээлтэй тулгарч буй Өвөр Монгол нь Нам, Засгийн газар, цэрэг, цагдаа, энгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хамтарсан хүчин чармайлтаар хилийн хамгаалалтыг бэхжүүлсээр ирсэн. Мөн хил хамгаалагч өрхүүд, сайн дурын цагдаа, харуулын баг зэрэг олон нийтийн хамгаалалтын хүчийг хөгжүүлж, өргөжүүлж, хилийн хамгаалалтын аюулгүй байдлын сүлжээг бий болгосон.

УТЗЗ-ийн ӨМӨЗО-ны хорооны Байнгын Хорооны гишүүн, Хөлөнбуйр хотын орлогч дарга Ян Зижянь хил хамгаалагч өрхийн байршлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр оновчтой болгох, бодлого, санхүүжилт, урамшууллын баталгааг бэхжүүлэх, хилийн оршин суугчдын хил хамгаалах үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх, хилийн хамгаалалтын ажилд идэвхтэй оролцоход хилийн иргэдийг чиглүүлэхийг санал болгов.

Шилийнголын тал нутаг мөнгөн цасанд хучигдаад цаст талын гайхамшигыг дэлхийд мэдрүүлэнэ. "Бүргэдийн харуул" цагдаагийн дрон тэнгэрт хөөрч, өндөр нягтралтай зургийг командлалын төв рүү бодит цаг хугацаанд нь дамжуулна. Шилийнгол аймгийн Сөнөд баруун хошуу цагдаагийн дроныг хилийн харуулын ажилд ашигласнаар харуулийн хамрах хүрээ 60 хувиас 95 хувь болж нэмэгдэж, харуулийн хугацааг хоёр дахин багасгасан байна.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Хилээр Орох Гарахыг Шалгах Төв нь технологид суурилсан цагдаагийн стратегийг гүнзгий хэрэгжүүлж, ухаалаг барилга байгууламжаар дамжуулан хилийн хамгаалалтын үр ашгийг мэдэгдэхүйц сайжруулж, гурван хэмжээст хилийн хяналтын системийг аажмаар сайжруулж байна. "Бид технологийн чадавхийг уламжлалт урьдчилан сэргийлэх, хянахтай хослуулах, цагдаагийн дрон зэрэг 'ухаалаг хилийн хамгаалалт'-ын бүтээн байгуулалт, практик хэрэглээг хурдасгах, хилийн хянан шалгалтын чадавхийг цогцоор нь сайжруулахыг баримталж байна" гэж Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Өвөр Монголын Хилээр Орох Гарахыг Шалгах Газрын захирал Чен Хунжунь хэлэв. Тэрээр энэ жил "хилийн хяналт + хилийн удирдлага + орох-гарах шалгалт + N" гэсэн нэгдсэн цагдаагийн ажлын загварыг гүнзгийрүүлж, улсын хилийн аюулгүй байдлыг хангахын тулд шинэ чадавхийг сайжруулах ажлыг хурдасгах болно гэж нэмж хэлэв.

Аюлгүйн бүтээн байгуулалт, айл өрх бүрийг хамгаалана

1-р сарын 14-нд Шилийнгол аймгийн Авга хошуунд цасан шуурга зам хааж, 35 тээврийн хэрэгсэл зам дээр гацсан байна. Орон нутгийн олон нийтийн аюулгүй байдлын замын хөдөлгөөний удирдлагын хэлтэс яаралтай тусламжийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, замын цагдаа нар олон түмнийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхийн тулд бүтэн14 цагийн турш цасан шуургатай тулалдан ажилласан.

Энх тайван, аюулгүй байдал бол хүмүүсийн хүсэн хүлээдэг зүйл бөгөөд хөгжлийн үндэс суурь юм. 14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд бүс нутаг бүхэлдээ аюулгүй Өвөр Монголыг байгуулах зорилгод анхаарлаа төвлөрүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хөдөлгөгч хүч болгон ашиглаж, байгаль орчин зэрэг салбарт гарч буй зургаан төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, залруулах "1+6" арга хэмжээг хэрэгжүүлснээр эрүүгийн гэмт хэрэг жилээс жилд буурч, улс орон даяар хүн амины гэмт хэргийн тоо буурсан байна. Олон нийтийн аюулгүй байдалд олон нийтийн сэтгэл ханамж 13-р таван жилийн төлөвлөгөөний үетэй харьцуулахад 7.8 хувиар өссөн байна.

Урьдчилан сэргийлэх нь урт хугацааны тогтвортой байдал, ахиц дэвшлийн гол түлхүүр юм. Бүс нутаг даяар үйлдвэрлэлийн аюулгүй байдал, байгалийн гамшгийн эрсдэл, далд аюулыг судлах, засах тусгай ажил эхлүүлсэн бөгөөд замын хөдөлгөөн, хүнс, эмийн аюулгүй байдал, сургуулийн аюулгүй байдал зэрэг гол чиглэлүүдэд анхаарлаа хандуулсан. Мөн олон нийтийн томоохон онцгой байдлын үед яаралтай хариу арга хэмжээ авах, дэмжлэг үзүүлэх системийг сайжруулж, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах цогц сүлжээг бий болгосон.

Насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалах нь гэр бүлийн аз жаргал, нийгмийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Засгийн газрын ажлын тайланд нийгмийн аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх, хянах цогц тогтолцоог бий болгохыг хурдасгах,  гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тогтмол дэмжих, хулгай, дээрэм, залилан, биеэ үнэлэх, мөрийтэй тоглоом, мансууруулах бодис, байгаль орчин, хүнс, эмийн аюулгүй байдлын зөрчил, онлайн залилан зэрэг янз бүрийн хууль бус, гэмт хэргийг хатуу шийтгэх, насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэрэг хийхээс урьдчилан сэргийлэх, хянах ажлыг бэхжүүлэхийг санал болгож байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Баяннуур хотын Урадын өмнөт хошууны нийгмийг аюулаас хамгаалах товчооны  цагдаагийн ахла мхажилтан Ши Гуомин "насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалах" чиглэлээр олон удаа гүнзгий, системтэй судалгаа хийсэн гэжээ. Тэрээр гэр бүл, сургууль, интернет, нийгэм зэрэг олон талт хамтын ажиллагааны хамгаалалтын системийг бүрдүүлэхийн тулд бүх талын нөөц, хүчийг нэгтгэх; насанд хүрээгүй хүмүүсийг хууль бус ажиллагаа болон гэмт хэрэгт уруу татах, албадах, өдөөн хатгах үйлдлийг хатуу шийтгэх; сургуулийн эргэн тойрон дахь аюулгүй байдлын эрсдлийг тогтмол шалгаж, арилгах; мөн насанд хүрээгүй хүмүүсийг асран хамгаалах нийгмийн эерэг орчныг хамтран бүрдүүлэхийг санал болгож билээ.

Олон талын хамтын засаглал, тогтвортой суурийг бататгана

Нийгмийн тогтвортой байдлын "хамгаалалтын эхний шугам" нь анхан шатны байгууллагууд юм. Засгийн газрын ажлын тайланд шинэ эрин үед "Фэнчяогийн туршлага"-г баримталж, хөгжүүлж, өргөдөл гаргах ажилд хууль дээдлэх ёсыг дэмжихийг санал болгож байна.

"14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Өвөр Монгол нь цогц засаглалын төвүүдийг стандартчилагдсан байдлаар барих талаар хэрэгжүүлэх санал гаргаж, шянь шянгийн түвшинд цогц засаглалын төвүүдийн "тав байх" түвшинг 100 хувиад хүргэхийг дэмжиж, олон нийт "нэг удаагаар" зөрчил, маргааныг шийдвэрлэх боломжтой болсон. Үүний зэрэгцээ  "Намын бүлэг + холбох гишүүн + өрхийн тэргүүн (нэгжийн дарга)" гэсэн анхан шатны бичил засаглалын механизмыг тасралтгүй сайжруулж, хөдөө орон нутагт олон тооны "сайн дурын хүмүүс"-ийг зэрэг идэвхтэй ажиллуулж, олон нийтэд тохиромжтой үйлчилгээ үзүүлж байна.

Жян Ли "УТЗЗ+Шүүх" иргэний болон худалдааны маргааны олон талт маргаан шийдвэрлэх механизмын бүтээн байгуулалтыг тасралтгүй гүнзгийрүүлэх, нийгмийн засаглалын системийг улам боловсронгуй болгох, бүх талуудын засаглалд оролцох хүчирхэг хамтын ажиллагааг бий болгохын тулд илүү нягт сүлжээ, илүү мэргэшсэн баг, илүү жигд механизм, илүү үр ашигтай өөрчлөлт гэсэн дөрвөн гол зүйлд анхаарлаа хандуулахыг санал болгов.

 Өвөр Монгол илүү бат бөх итгэл үнэмшилтэй, илүү прагматик, илүү хүчтэй арга хэмжээ авч, эх орныхоо умард хилийн аюулгүй байдал, тогтвортой байдлын төлөө хүндрэл бэрхшээлийг давж, хилийн аюулгүй байдлыг хамгаалж байна.

 

Зохиогч:(Ань Иньдун)
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:https://inews.nmgnews.com.cn
Мэдээ үзсэн:594
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7