Ардын Төлөөлөгчдийн ИХ Хурлын төлөөлөгч, Өвөр Монголын Жюйтай Группийн захирал Цүй Ижүнь Өвөр Монголд хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхэлж байгаа тухайгаа хуваалцлаа.

- Жюйтай Групп нь Өвөр Монголын арвин нөөц баялаг, хөрөнгө оруулалтын болон бизнесийн таатай орчинд нь татагдаад энд нутагшсан байна. Тэгээд сүүлийн жилүүдэд Өвөр Монголын орчин үеийн нүүрсний химийн салбарын үйлдвэрлэлийн сүлжээг тасралтгүй өргөжүүлж, бүтээгдэхүүнийхээ нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн байна. Компани маань өнөөгийн хэмжээнд хүрч хөгжсөн нь Өвөр Монголын бизнесийн маш сайн орчноос салшгүй нь мэдээж. Өвөр Монголд хөрөнгө оруулсан нь маш зөв сонголт байсан бөгөөд ирээдүйн хөгжилд ч итгэлтэй байна гэжээ.





























































