Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“Хятадын шинэ жилийг Хятадад өнгөрөөх” нь шинэ чиг хандлага болж байна

“Хятадын шинэ жилийг Хятадад өнгөрөөх” нь шинэ чиг хандлага болж байна

2026 оны Цагаан сарын баярын өмнөхөн Хятад руу чиглэсэн аялал жуулчлалын захиалга огцом өссөн байна. Тухайлбал, нислэгийн захиалга өнгөрсөн жилийн мөн үеэс дөрөв дахин, Европын хэд хэдэн оронд хоёр дахин нэмэгдсэн. Шаньдун мужийн Чиндао боомтын холбогдох албан тушаалтан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:

- Чиндао боомт саяхан жуулчдад зориулсан татваргүй дэлгүүр байгуулах зөвшөөрөл авсан тухай дурдсан. Энэ дэлгүүр нь олон улсын зочдод онцгой бүтээгдэхүүн санал болгож, тэдэнд гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлэхээс гадна Цагаан сарын баярын үеэр дэлгүүр хэсэх, бэлэг дурсгалын зүйлсээр гэрээ чимэх боломжийг олгож байна гэж хэллээ.

Цагаан сарын баяр нь Хятадын хамгийн том, хамгийн төлөөлөх уламжлалт баяр юм. 2024 оны сүүлээр “Цагаан сарын баяр – Хятад хүмүүсийн уламжлалт шинэ жилийг тэмдэглэх нийгмийн дадал”-ыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэсэн нь энэхүү баярын соёлын үнэ цэнийг дэлхий нийтэд илүү өргөнөөр хүлээн зөвшөөрөхөд чухал нөлөө үзүүллээ.

Сүүлийн жилүүдэд Хятадад шинэ жилийг тэмдэглэж буй гадаадын иргэдийн тоо нэмэгдэж, дэлхий даяар Цагаан сарын баярыг тэмдэглэх хандлага эрчимжиж байгаа юм. Энэ нь Хятадын үнэт зүйлс, ойлголтууд олон улсад улам ойртож, харилцан ойлголцол нэмэгдэж байгааг харуулж байна. Шинжээчдийн үзэж буйгаар, тодорхойгүй нөхцөл байдалтай дэлхийд энх тайван, хөгжил, нээлттэй байдлыг тууштай эрхэмлэж буй Хятад улс дэлхийд итгэл үнэмшил, тогтвортой байдлыг авчирч, дээшээ тэмүүлсэн, энэрэнгүй, итгэл төрүүлэхүйц, хүндэтгэлтэй соёл иргэншлийн хүчийг харуулж байна. Үүний үр дүнд олон хүн “Хятад сэтгэлгээтэй байх нь үнэхээр гайхалтай” гэж биширч байна.

Их Британийн Brand Finance компанийн саяхны тайланд ч энэ чиг хандлага батлагдсан. Хятад улс зөөлөн хүчний олон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж, “үнэт зүйлс”, “засаглал”, “тогтвортой ирээдүй” зэрэг үнэлгээгээрээ өссөөр байна. Морин жил болж буй энэ үед Хятадын соёлд морь нь эрч хүч, дэвшил, зориг, тэсвэр тэвчээрийг бэлгэддэг. “Хятадын шинэ жилийг Хятадад өнгөрөөх” нь шинэ чиг хандлага болон төлөвшиж байна.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://www.news.cn/
Мэдээ үзсэн:407
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7