
ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл энэ сарын 14-ний үдээс өмнө Бээжин хот дахь Ардын их хурлын ордонд 2026 оны Хаврын баярын хүлээн авалтын арга хэмжээг зохион байгууллаа.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин үг хэлж, ХКН-ын Төв хороо болон Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс улс даяарх бүх үндэстэн, ястны ард түмэнд, мөн Хонконгийн болон Макаогийн Засаг захиргааны онцгой бүсийн иргэд, Тайванийн элэг нэгтнүүд, хилийн чанад дахь хятад иргэд, Хятадын цагаачдад Хаврын баярын мэндчилгээ дэвшүүлэв.





























































