Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хаврын аялгуу — Хятадын Төв Радио Телевизийн “2026 оны Хаврын баярын гала тоглолт” амжилттай боллоо

Хаврын аялгуу — Хятадын Төв Радио Телевизийн “2026 оны Хаврын баярын гала тоглолт” амжилттай боллоо

Хоёрдугаар сарын 16-ны оройн 20:00 цагаас Хятадын Төв Радио Телевизийн “2026 оны Хаврын баярын гала тоглолт” уламжлал ёсоор үзэгчдийн хүртээл болсон юм.

Энэ жилийн тоглолт нь үндэсний соёлын өнгө аяс, орчин үеийн технологийн шийдэл, олон улсын хэв шинжийг уялдуулан нэгэн цогц “Хаврын аялгуу”-г бүрдүүлж, дэлхий даяарх хятад иргэд болон гадаадын найз нөхөдтэй хамт эв нэгдэл, баяр баясгалан, урам зориг дүүрэн Хятадын шинэ жилийг угтлаа.

Урьдчилсан дүнгээр хоёрдугаар сарын 16-ны 24:00 цагийн байдлаар гала тоглолтын бүх төрлийн медиа шууд дамжуулалт нийт 677 сая үзэгч, хэрэглэгчдэд хүрчээ. Шинэ медиа платформууд дахь шууд болон нөхөн үзэлтийн давтамж 13.5 тэрбумд хүрсэн байна.

Хятадын Төв Рдаио Телевизийн өөрийн аппликэйшнээр дамжуулсан шууд дамжуулалтын нийт үзэлт 578 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 53.39 саяар өсжээ. “Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч”-тэй холбоотой агуулгын дурдагдсан хэмжээ нийт агуулгын 23.78 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 8.88 дахин нэмэгдсэн байна.

Залуусын үзэгчдийн дунд эзлэх хувь мөн нэмэгдэж, бүх медиагаар дамжсан шууд дамжуулалтын нийт хүрэлтийн 43.7 хувийг эзэлсэн нь өнгөрсөн оныхоос 10 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гадаад дахь нөлөө, хамрах хүрээ цаашид өргөжсөөр байна. Энэ удаагийн гала тоглолтыг гадаадын 4000 орчим хэвлэл мэдээллийн байгууллага дамжуулсан нь өмнөх оноос 37.95 хувиар өссөн үзүүлэлт боллоо. CCTV.com-ийн гадаад сошиал платформ дахь шууд дамжуулалтын видео үзэлт 87.29 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс бараг 20 хувиар нэмэгдсэн байна.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Олон улсын радио
Мэдээ үзсэн:464
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7