Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин дарга сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

Дарга Ши Жиньпин сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 02-р сарын 14-ний өдөр бүх Хятадын үндэстнүүдийн ард иргэдэд, мөн Хонконг, Макао, Тайванийн эх орон нэгтнүүд болон гадаадад суугаа хятадын харьяат нарт сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, илүү сайхан ирээдүйг хамтдаа цогцлоохыг уриаллаа.

Хятадын уламжлалт билгийн тоолол нь арван хоёр жилийн мөчлөгтэй бөгөөд жил бүрийг өөр өөр амьтнаар төлөөлүүлдэг. 2025 он бол могой жил, харин 2026 он бол морин жил юм. Ши Жиньпин дарга могой жилийг дүгнэн ер бусын нэг жил байж, ээдрээ будлиантай олон улсын болон дотоодын нөхцөл байдалд Хятад улс сорилтыг даван туулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтуудаа амжилттай биелүүлэн, 14 дэх таван жилийн төлөвлөгөөг бүрэн дүүрэн хэрэгжүүлж дуусгасныг тэмдэглэв.

Тэрээр мөн Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг идэвхтэй дэмжиж, эмх замбараагүй, тогтворгүй дэлхий ертөнцөд илүү их тодорхой байдал, эерэг эрч хүч нэмж чадсаныг онцоллоо. Ши Жиньпин дарга цааш нь:

- Стратегийн тэвчээрээ хадгалж, итгэл дүүрэн урагшлан, үе шат бүрийг тууштай хэрэгжүүлж чадвал төр баригч нам болон улс орны үйл хэрэг ямагт ялалт байгуулж, Хятадын онцлогтой орчин үеийн хөгжлийг цогцлоох зорилгоо заавал биелүүлж чадна гэж онцлон тэмдэглэлээ.

Хоёрдугаар сарын 17-нд Хятадын ард түмэн билгийн тооллын гал морин жилийг угтан авна. Хятадын соёлд морь нь эрч хүч, өөртөө итгэлтэй, тасралтгүй урагшлахын бэлгэдэл бөгөөд хөгжин цэцэглэх ирээдүйг илтгэдэг. 2026 он Хятадын хувьд онцгой ач холбогдолтой жил юм. Энэ онд Хятадын Коммунист нам байгуулагдсаны 105 жилийн ой тохиох бөгөөд 15 дахь таван жилийн төлөвлөгөөний эхний жил болно.

Ши Жиньпин дарга бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгтэй, итгэл төгөлдөр ажиллаж, Хятадын онцлогтой орчин үеийн хөгжлийн шинэ замналд хүлэг морио ташуурдан, зоригтой урагшилж, илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээхийг уриаллаа.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Олон улсын радио
Мэдээ үзсэн:454
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7