Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Чансаатай хөгжлийг дэмжихэд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй

Чансаатай хөгжлийг дэмжихэд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй

Морин жилийн цагаан сарын дараах эхний ажлын өдөр буюу 2-р сарын 24-ний өдөр Өвөр Монгол чансаатай хөгжлийг дэмжих бүс нутгийн бага хурал зохиогдов. "Шинэ оны анхны уулзалт"-р гараа болгосон уг хурал нь ахиц дэвшлийг уриалж, бүс нутгийн ард иргэдийг чансаатай хөгжлийг дэмжих амлалтаа тууштай баримталж, Өөртөө засах орны намын хорооны "1571" ажлын төлөвлөгөөний дагуу шинийг нээж, шинэ аялалд гарахын тулд шаргуу ажиллахад дайчлав.

Чансаатай хөгжил бол орчин үеийн социалист улсыг бүх талаар бүтээн байгуулах гол үүрэг бөгөөд шинэ эриний үндсэн зарчим юм. ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны IV бүгд хурлаар чансаатай хөгжлийг дэмжих сэдвийг “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний гол чиглэл хэвээр байлгахыг санал болгосон бөгөөд "чансаатай хөгжлийг баримтлах"-ыг заавал дагаж мөрдөх ёстой зургаан зарчмын нэгээр жагсааж, "чансаатай хөгжлийг мэдэгдэхүйц үр дүнд хүргэх"-ийг долоон үндсэн зорилтынхоо тэргүүнд тавьсан. Энэ нь Хятадын орчин үеийн хөгжлийн ерөнхий чиг хандлагад чансаатай хөгжлийн чухал бодлогыг улам тодотгож байна. Шинэ он шинэ хэтийн төлөв, шинэ аялалд бүс нутгийнхан Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чансаатай хөгжлийн талаарх чухал илтгэлүүд болон Намын Төв Хорооны шийдвэр, төлөвлөгөөг сайтар судалж, хэрэгжүүлж, чансаатай хөгжлийг тэргүүлэх чиглэл болгон тууштай ажиллаж, чансаатай хөгжлийг ахиулах үүрэг хариуцлага, ажлын эрч хүчээ нэмэгдүүлж ёстой.

"15-р таван жилийн төлөвлөгөө"-ний үе бол Өвөр Монголын хувьд чансаатай хөгжилд хүрч, шинэ замналыг эрэлхийлэх ажлыг хурдасгах чухал үе юм. Давуу талаа ашиглах, дутагдлыг арилгах, сул талаа бэхжүүлэх гол чиглэлийг тодорхойлохын тулд онолыг практиктай хослуулан, инноваци, шинийг бүтээх, эерэг ахиц дэвшил рүү чиглэсэн хөгжлийг тасралтгүй урагшлуулах нь зайлшгүй чухал юм. Өвөр Монголын хувьд чансаатай хөгжлийг ахиулах хамгийн чухал зүйл бол Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголын талаарх чухал илтгэл, зааврын үзэл санааг бүрэн хэрэгжүүлж, Өөртөө Засах Орны Намын Хорооны "1571" ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж, хөгжлийг ахиулах тал дээр Хятадын үндэстний эв санааны нэгдлийг бэхжүүлж,"хоёр халхавч", "хоёр бааз", "нэг гүүрэн гарц"-ыг байгуулахыг чансаатай хөгжлийг ахиулах гол чиглэл болгох явдал юм. Бид дараах долоон гол ажлыг зохицуулж, урагшлуулна: Өвөр Монголын өвөрмөц давуу талыг тусгасан орчин үеийн аж үйлдвэрийн системийг бий болгох, орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний бие даасан байдлыг хурдасгах, үндэсний нэгдсэн зах зээлтэй гүнзгий уялдах, өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн системийг байгуулах, бүс нутгийн эдийн засгийн зохион байгуулалтыг оновчтой болгох, социалист соёлын хөгжил цэцэглэлтийг дэмжих, ард түмний амьжиргааг баталгаажуулах, сайжруулах хүчин чармайлтыг нэмэгдүүлэх болно. Бид намын ерөнхий удирдлага болон намын байгуулалтыг бэхжүүлж, чансаатай хөгжлийн төлөвлөгөөг практикт хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно.

 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:640
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7