Гуравдугаар сарын 01-нд хуралдсан 14 дэх удаагийн УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны Байнгын хорооны XV хуралдаанаар, УТЗЗ-ийн 14-р сонгуулийн БХХ-ны Ⅳ чуулганыг 2026 оны 03-р сарын 04-нд Бээжин хотноо хуралдуулах шийдвэр гаргалаа.

Чуулганы үндсэн хэлэлцэх асуудалд:
Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны Байнгын хорооны ажлын тайланг сонсож, хэлэлцэн батална.
14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны Ⅲ чуулганаас хойших хугацаанд гаргасан санал, санаачилгын хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэнэ.
14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Ⅳ чуулганд оролцож, Засгийн газрын ажлын тайлан болон бусад холбогдох тайланг сонсон хэлэлцэнэ.
Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний хөтөлбөрийн төслийг хэлэлцэнэ.





























































