Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 14 дэх удаагийн Байнгын хорооны 15 дугаар хуралдаан өндөрлөв

УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 14 дэх удаагийн Байнгын хорооны 15 дугаар хуралдаан өндөрлөлөө.

УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 14 дэх удаагийн Байнгын хорооны 15 дугаар хуралдаан гуравдугаар сарын 02-ны үдээс хойш Бээжин хотноо өндөрлөлөө. Хаалтын хуралдааныг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хүнин даргалж, үг хэллээ.

Ван Хүнин:

- Өнгөрсөн нэг жилийн хугацаанд УТЗЗ намын удирдлагыг тууштай баримталж, нэгдмэл фронт, зөвшилцөх ардчиллыг уялдуулан хэрэгжүүлж, намын инновацын онолыг тогтмол судлах, системтэй тайлбарлан таниулах ажлыг ахиулсан гэж хэлэв. Мөн нам, улсын төв зорилт, бодлоготой уялдуулан чиг үүргээ идэвхтэй хэрэгжүүлж, хариуцлагатай ажилласнаар Зөвлөлийн ажлын тогтолцоо, механизмыг боловсронгуй болгож, ажлын хэв маягийн байнгын, урт хугацааны механизмыг бэхжүүлэн, тодорхой ахиц, үр дүнд хүрсэн гэж онцоллоо.

Тэрбээр 2026 онд Ардын улс төрөөр зөвлөлдөх байгууллага нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг удирдлага болгож, “хоёр тогтоол”-ын шийдвэрлэх ач холбогдлыг гүнзгий ойлгон, “хоёр хамгаалалт”-ыг тууштай хэрэгжүүлэх ёстой гэж тэмдэглэв. Мөн Намын XX их хурал болон дараагийн бүх хуралдаануудын шийдвэрийг иж бүрэн хэрэгжүүлж, Төв хорооны дөрөвдүгээр бүгд хурлын төлөвлөсөн зорилтыг биелүүлэх шаардлагатайг дурдлаа.

Ван Хүнин цааш нь:

- УТЗЗ нь өөрийн чиг үүрэг, байр сууриа баримтлан, нам, улсын төв зорилтод анхаарч, эв нэгдэл, хамтын тэмцлийн үзэл санааны суурийг бэхжүүлэн, “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг дэмжих чиглэлээр бодлогын санал, зөвлөмж гаргаж ажиллах ёстой. Ингэснээр “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний амжилттай эхлэлийг хангахад олон нийтийн сэтгэл, ойлголцол, оюун ухаан, хүчийг нэгтгэн төвлөрүүлэх боломжтойг онцоллоо. Мөн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 14 дэх удаагийн 4 дүгээр чуулганыг сайтар бэлтгэн зохион байгуулахыг үүрэг болгов.

Хуралдаанаар УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 14 дэх удаагийн 4 дүгээр чуулганы хэлэлцэх асуудлын төсөл, хөтөлбөр, Байнгын хорооны ажлын тайлан, мөн 14 дэх удаагийн 3 дугаар чуулганаас хойших хугацаанд гаргасан санал, санаачлагын хэрэгжилтийн тайланг баталлаа. Эдгээр баримт бичгийг УТЗЗ-ийн 14 дэх удаагийн 4 дүгээр чуулганд өргөн барьж хэлэлцүүлэх юм.

Мөн санал хураалтаар УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 14 дэх удаагийн 4 дүгээр чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд нарийн бичгийн дарга нарын нэрсийг баталлаа.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:285
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7