
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй бол Юньнань мужийн Моудинг шяний И үндэстний хатгамлын холбооны дарга юм. Тэрээр нутагтаа И үндэстний эртний хатгамлын ур мэргэжлийг уламжлахаар зогсохгүй олон хатгамалчдыг хөтлөн баяжих замаар замнаж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд хүч нэмнээ.
Сүүлийн арваад жилд Жин Руйруй хатгамалчнаас салбарын тэргүүлэгч болж, 2000 гаруй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгосон байна. Тэрээр "компани + холбоо + хатгамалчин" загварыг байгуулж, эмэгтэйчүүдэд хүүхдээ харангаа хатгамал хийж гэр бүлээ дэмжих ажилд нь тусалж, тосгондоо И үндэстний хатгамлын тасгийг байгуулжээ. Тэрээр уламжлалт хээ угалзыг орчин үеийн соёл, бүтээлч бүтээгдэхүүнд шинэлэг байдлаар нэгтгэснээр үндэстний хувцас гоёлыг загварын хувцас өмсгөлөөс өдөр тутам өмсөхөд амар амьдралд ойр болгон хөгжүүлж, цааш захад гаргасан байна. Үүний зэрэгцээ түүний хатгамлын загваруудыг Нью-Йорк, Милан, Парис хотуудад болсон олон улсын загварын долоо хоногуудад танилцуулсан байна.
Жин Руйруй 2023 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүнээр сонгогдож, И үндэстний уламжлалт хатгамлын хувцас гоёлоор Ардын Их Хурлын Танхимд хүрчээ. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн ажлын онцлогтоо суурилан үндсэн шатанд гүнзгийрэн олон нийтийн дунд судалгаа хийж, И үндэстний хатгамлыг биет бус соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх, мөн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар санал дэвшүүлдэг байв.
2026 оны Хятадын “Хоёр чуулганы” үеэр Жин Руйруй, "Чушөнгийн И үндэстний хатгамлын соёлын салбарын өвөрмөц хөгжлийг цаашид дэмжих" болон "Залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" гэсэн хоёр үндсэн сэдвээр санал дэвшүүлэхэд анхаарлаа хандуулах болно. Жин Руйруй:
- Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн байх нь нэр төрийн хэрэг бөгөөд улс төрийн хүнд хариуцлага юм. Би ард түмний санал бодлыг сонсож, бодит нөхцөл байдлыг ойлгон, ард түмний хүлээлтийг практик санал болгон хувиргахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, ард түмний сайн төлөөлөгч болохоор чармайна гэдгээ илэрхийлэв.





























































