14 дэх удаагийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Ⅳ чуулган өнөөдөр буюу 03-р сарын 04-ний 15:00 цагт Ардын Их Хурлын Танхимд эхлэх ба 03-р сарын 11-ний үдээс өмнө хаалтаа хийж, 7 хоног үргэлжлэх болно.
Чуулганы гол хэлэлцэх асуудал дараах байдалтай байна:
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Байнгын Хорооны ажлын тайлан болон саналуудын ажлын явцын талаарх тайланг сонсож, хэлэлцэнэ. 14 дэх удаагийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Ⅳ чуулганаар Засгийн газрын ажлын тайлан болон бусад холбогдох тайланг сонсож, хэлэлцэнэ. Үндэсний эдийн засаг болон нийгмийн хөгжлийн “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцэнэ. Мөн 14 дэх удаагийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Ⅳ чуулганы улс төрийн тогтоол, Байнгын хорооны ажлын тайлангийн талаарх тогтоол, 14 дэх удаагийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Ⅲ чуулганаас хойших санал боловсруулах ажлын тайлангийн тухай тогтоол, 14 дэх удаагийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Ⅳ чуулганы саналуудыг хянан үзсэн тухай тайлан зэргийг хянаж батлах болно.
Үүний зэрэгцээ чуулганы үеэр нээлтийн ёслол, хаалтын ёслол болон хоёр удаагийн нэгдсэн хуралдаан болно. Салбарын бүлгийн олон уулзалтыг тус тусын хорооны гишүүдийн байранд зохион байгуулах бөгөөд зарим салбарын зөвлөлдөх уулзалтуудыг мөн зохион байгуулна. Хятадад суугаа гадаадын дипломат ажилтнууд нээлтийн болон хаалтын ёслолыг ажиглахаар уригдах болно.





























































