Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“15 дахь таван жилийн төлөвлөгөө (төсөл)”-д 20 гол үзүүлэлтийг дэлгэрэнгүй тусгалаа

“15 дахь таван жилийн төлөвлөгөө (төсөл)”-д 20 гол үзүүлэлтийг дэлгэрэнгүй тусгалаа

XIV сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын IV чуулган 03 дугаар сарын 05-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд нээлтээ хийлээ. Нээлтийн хуралдаанд Ши Жиньпин болон нам, төрийн удирдах албан тушаалтнууд оролцож, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Засгийн газрын ажлыг тайлагнав.

Засгийн газрын ажлын тайланд тэмдэглэхдээ, ХКН-ын Төв Хорооны “Улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай ХКН-ын төв хорооны санал санаачилга”-д дурдсан гол зорилтуудыг хэрэгжүүлж, “Хятад улсын үндэсний эдийн засаг болон нийгмийн хөгжлийн 15 дахь таван жилийн төлөвлөгөө (төсөл)”-д 20 гол үзүүлэлтийг дэлгэрэнгүй тусгасан юм.

Тухайлбал, Эдийн засгийн өсөлт, бүтэц, үр ашгийг сайжруулах зорилгоор 3 гол үзүүлэлт тавьсан байна. Үүнд, ДНБ-ий өсөлтийг зохистой түвшинд хадгалах, жил бүр тодорхой зорилтуудыг тогтоохыг санал болгосон. Мөн Инновацид суурилсан хөгжлийн хувьд инновацын хөрөнгө оруулалт болон түүний үр ашигт чиглэсэн гурван үзүүлэлтийг санал болголоо. Мөн нийгмийн судалгаа, хөгжлийн зардлын жилийн дундаж өсөлтийн хурд 7 хувиас дээш байхыг санал болголоо. Ардын амьжиргааны хувьд, ажил эрхлэлт, орлого, боловсрол, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэнд, ахмад настан, хүүхдүүдэд чиглэсэн зэрэг долоон үзүүлэлтийг тусгасан байна.

Ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийн хувьд, нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах, бохирдлын хяналт, экологийн орчныг хамгаалахад чиглэсэн таван үзүүлэлтийг санал болгосон. Тодруулбал, ДНБ-ий нэгж тутамд ялгарч буй нүүрстөрөгчийн хэмжээ 17 хувиар бууруулах зорилт тавьж, ногоон, нүүрстөрөгчийн бууралттай шилжилт хийх асуудлыг түлхүү дэмжих зорилготой байгаа юм.

Аюулгүй байдлын хувьд хүнс болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой хоёр үзүүлэлтийг санал болгож, үндэсний аюулгүй байдлын үндсэн батлан хамгаалах үндэс суурийг тогтвортой байлгах, үндэсний гол аюулгүй байдлыг хангах зорилтуудыг тавьсан байна.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://www.news.cn/
Мэдээ үзсэн:233
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7