XIV сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын IV чуулганаар хэлэлцүүлэхээр өргөсөн "15 дахь таван жилийн төлөвлөгөө"-ний төслийн тоймд бүтцийн оновчлол, чанарыг сайжруулах үндсэн дээр ДНБ-ий өсөлтийг боломжийн хэмжээнд байлгаж, жил бүрийн зорилтуудыг зохих ёсоор тогтоож, 2035 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 2020 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлэх, дунд зэрэг хөгжсөн орнуудын түвшинд хүрэх бат бөх суурь тавихыг 03-р сарын 05-ны өдөр тодорхойлсон байна.
2020 онд Хятад улсын нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.доллараас давав. Энэ нь 2035 он гэхэд Хятад улсын нэг хүнд ногдох ДНБ 20,000 ам.доллараас давна гэсэн үг юм.
Нэг хүнд ногдох ДНБ нь улс орон, эсвэл бүс нутгийн эдийн засгийн хөгжил, чинээлэг байдлын түвшинг хэмжих чухал үзүүлэлт юм. "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятад улсын эдийн засгийн нийт бүтээгдэхүүн дараалан 110 их наяд юань, 120 их наяд юань, 130 их наяд юань, 140 их наяд юань гэсэн шинэ зорилтуудад хүрч, нэг хүнд ногдох ДНБ гурван жил дараалан 13000 ам.доллараас давсан байна.





























































