Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин түүнд ”Би таны нэрийг санаж байна” гэж хэлэв

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 03-р сарын 05-ны үдээс хойш XIV сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын IV чуулган дахь Жянсу мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцов

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 03-р сарын 05-ны үдээс хойш XIV сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын IV чуулган дахь Жянсу мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцов.

Уулзалт дээр Жянсу мужийн Лишяхэ бүс нутгийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч Гао Дэрун үг ярихад Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин инээмсэглэн түүнээс та өнөөдөр зурагтаар гарсан биз дээ? Би таны нэрийг санаж байна гэж асуув. Тус өдрийн өглөө Гао Дэрун "Төлөөлөгчдийн коридор"-т улаан буудайн үржүүлгийн асуудлыг 30 гаруй жил шийдвэрлэсэн түүхээ хуваалцав.

Дарга Ши Жиньпин түүнээс танай сорт хэр их талбайд тарьсан бэ? Улаан буудайн өвчин, хамгийн түгээмэл бөгөөд хүнд дэгдэлтийн бүс хаана байна? гэх зэрэг олон талаар асууж, үрийн үйлдвэрлэл хамгийн чухал, хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд бид үрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой гэж Ерөнхий нарийн бичгийн дарга чин сэтгэлээсээ хэлэв.

Ганц мөхлөг үр нь жижиг ч гэсэн хүнсний аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үндэсний үрийн аж үйлдвэрийг сэргээх нь Гао Дэрун зэрэг хөдөө аж ахуйн эрдэмтдийн баримталдаг зорилго юм. Тэд судалгаанд өөрсдийгөө зориулж, бэрхшээлийг даван туулж, залуу насаа үржил шимтэй талбайд зориулсан байдаг. Хятадын орчин үеийн хөгжилд хүн бүр гол дүр юм. Ерөнхий нарийн бичгийн дарга энгийн хэрнээ гялалзсан нэр бүрийг санаж ирсэн юм.

Уулзалтын үеэр гурван удаагийн олимпийн наадамд оролцож, 10 олимпийн медаль хүртсэн төлөөлөгч Жан Юйфэй таван одтой улаан тугийг өндөрт мандуулахыг харах нь миний хувьд хамгийн дээд хүндэтгэл юм. Энэ бол зүгээр нэг туг биш, харин итгэл үнэмшил юм гэж тэмцлийн замналаа дурсав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин түүнийг спортын салбарт үргэлжлүүлэн хичээж, улс орныхоо нэр хүндийг олж авахын зэрэгцээ залуу тамирчдыг сургаж, чиглүүлэхийг уриалсан юм. Дарга Ши Жиньпин:

- Хүчирхэг спортын үндэстэн бол орчин үеийн хүчирхэг үндэстний чухал бэлгэдэл юм. Хүчирхэг спортын үндэстэн нь хоёр зүйлд тусгагдсан байдаг. Нэг нь бүх хүнд зориулсан хүчирхэг спортын үндэстэн, ард түмний эрүүл мэндийн өндөр түвшин, нөгөө нь өрсөлдөөнт спортыг цогцоор нь хөгжүүлэх явдал юм. Эдгээр чин сэтгэлийн үгс нь хүчирхэг спортын үндэстэн ба эрүүл Хятад улсын хоорондын гүн гүнзгий холбоог тусгасан болно.

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:https://mp.weixin.qq.com/
Мэдээ үзсэн:192
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7