14-р сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы гадаад харилцааны сэдвээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын ГХЯ-ны сайд Ван И:
- Төрийн тэргүүний дипломат ажиллагаа бол Хятад улсын дипломат харилцааны тулгын чулуу юм. Өнгөрсөн нэг жилд ээдрээ өөрчлөлт ихтэй олон улсын нөхцөл байдалд Ши Жиньпин дарга гайхамшигтай төрийн тэргүүний дипломат ажиллагаануудыг өрнүүлж, олон олон түүхэн чухал мөчүүдийг бүтээсэн гэж хэлэв.

Ван И: - Энэ жил Ши Жиньпин дарга гадаадаас хүрэлцэн ирсэн зочдыг хүлээн авч, АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалт, Хятад-Арабын орнуудын дээд хэмжээний 2-р чуулга уулзалт зэрэг Хятад улсын зохион байгуулах томоохон дипломат арга хэмжээнүүдийг даргалж, хэд хэдэн удаагийн гадаад айлчлал өрнүүлэх нь Хятад улс болон дэлхийн харилцааг илүү эерэг чиглэлд урагш ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалтад шинэ хүрээг нээх нь гарцаагүй юм гэж хэллээ.





























































