Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

34 төлөөлөгчдийн баг нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулав

34 төлөөлөгчдийн баг нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулав.

3-р сарын 08-нд болсон XIV сонгуулийн БХАТИХ-ын Ⅳ чуулганы хэвлэл мэдээллийн төвийн мэдээлснээр, одоогийн байдлаар  БХАТИХ-ын 34 төлөөлөгчдийн баг  нээлттэй арга хэмжээ зохион байгуулж, Хятадын болон гадаадын 3000 гаруй сэтгүүлчид уг арга хэмжээг сурвалжилж мэдээлсэн байна.

Уг нээлттэй арга хэмжээ нь орон нутгийн төлөөлөгчдийн багийн хурал эсвэл багийн хэлэлцүүлэгт холбогдох зарим арга хэмжээг дотоодын болон гадаадын сэтгүүлчид сонсож болох бөгөөд мэдээлэх боломжтой юм. Үүний зэрэгцээ, арга хэмжээний дараа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын зарим буюу бүх төлөөлөгчдөөс ярилцлага авч болох болно. Энэ нь сэтгүүлчид төлөөлөгчид хуулийн дагуу үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа болон Хятадын бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар мэдээлэл авах чухал боломж олгосон юм.

Гуравдугаар сарын 06-нд Бээжин, Хэбэй, Ляонин болон бусад 23 мужийн төлөөлөгчдийн багийн нээлттэй үйл ажиллагааг урьдаар зохион байгуулав. 07-нд Гирин, Хармөрөн, Жянсү зэрэг есөн муж хот, 08-ны өдөр Хонконг, Тайванийн төлөөлөгчдийн багийн нээлттэй арга хэмжээг зохион байгуулсан байна.

Нээлттэй арга хэмжээний үеэр хиймэл оюун ухаан, технологийн инновац, дотоодын эрэлтийг өргөжүүлэх, бизнесийн орчныг оновчтой болгох, иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах зэрэг нь дотоод гадаадын сэтгүүлчдийн анхаарлын гол сэдэв болсон ажээ.

 XIV сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Ⅳ чуулганы хэвлэл мэдээллийн төвийн холбогдох ажилтан “ Энэ жилийн чуулганы үеэр хэвлэлийн бага хурал, товч мэдээлэл, "сайд нарын коридор" зохион байгуулахаас гадна Хятадын болон гадаадын сэтгүүлчдэд ярилцлага өгөх боломжийг нэмэгдүүлэхийн тулд төлөөлөгчдийн багийн нээлттэй арга хэмжээ зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан” гэж мэдэгдэв.

Гадаад дотоодын сэтгүүлчид уг нээлттэй арга хэмжээд оролцож, төлөөлөгчидтэй нүүр тулан уулзсанаар БХАТИХ-ын хурлын нээлттэй, ил тод байдлыг өндрөөр үнэлж, орон нутгийн эрчимтэй хөгжил, бүрэн ардчиллын үйл явцын талаар илүү ойлголттой болсон гэжээ.

Зохиогч:ЖАН ШАОЖЕ,ШАО ИБӨ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:186
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7