Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад Улстай харилцан ашигтай хамтын өсөлтийг бий болгоно (3)

Хамтдаа бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд эрч хүч нэмэх болно.

Засгийн газрын ажлын тайланд гадаад ертөнцөд өндөр түвшний нээлттэй байдлыг цаашид өргөжүүлэхийг санал болгов. Харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталж, институцийн нээлттэй байдал ба олон улсын эргэлтийг өргөжүүлж, нээлттэй байдлаар дамжуулан шинэчлэл, хөгжлийг ахиулах ёстой.

БНСУ-ын Сежон хүрээлэнгийн Хятадын судалгааны төвийн захирал Жун Жэ Хён:

-Өдгөө эдийн засгийн даяаршил сөрөг хүчин зүйлтэй тулгарч, геополитикийн эрсдэлүүд улам бүр нэмэгдэж, дэлхийн эдийн засаг удааширч байна. Хятадын гадаад ертөнцөд өндөр түвшний нээлттэй байдал нь дэлхийн нийтлэг хөгжлийг дэмжих, дэлхийн засаглалыг сайжруулахад эерэг үүрэг гүйцэтгэдэг  гэж үзэж байна. Тэрээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хамгийн чухал бөгөөд Хятад улс олон талт үзэл, нээлттэй хамтын ажиллагааг тууштай дэмжиж, дэлхийн сорилтуудыг хамтдаа шийдвэрлэх, дэлхийн засаглалын илүү шударга, тэгш тогтолцоог бий болгоход чухал хувь нэмэр оруулж байна гэж мэдэгдэв.

Зили-Апанго хэлэхдээ:

- Энэ жилийн засгийн газрын ажлын тайлан нь Хятад улс олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж байгааг харуулж байна. "Бүс ба Зам" санаачилгын чансаатай хамтарсан бүтээн байгуулалтаар жишээ болгон авч үзсэн хамтын ажиллагааны платформууд нь чухал үүрэг гүйцэтгэсээр байх бөгөөд холбогдох орнуудад дэд бүтцийн барилга байгууламж, худалдааг дэмжих, аж үйлдвэрийн хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн хамтын ажиллагаанд оролцох илүү олон боломжийг олгоно. Хятад улс чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг нэмэгдүүлж, ложистик, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны платформуудыг сайжруулж, шинжлэх ухаан, технологийн солилцоог бэхжүүлснээр гадаад хамтын ажиллагааны орон зайгаа тасралтгүй өргөжүүлж, олон улсын эдийн засаг, худалдааны олон янз, тогтвортой орчныг хадгалж байна.

Петрочелли хэлэхдээ:

-Хятад улс бие даасан нээлттэй байдлаа идэвхтэй өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн харилцаа холбоо, биотехнологи, гадаадын өмчит эмнэлэг зэрэг салбарын туршилтын хөтөлбөрүүдийг цаашид өргөжүүлэх, "Бүс ба Зам"-ын чансаатай хамтын ажиллагааг дэмжихэд онцгой анхаарч байгаа нь Хятадын жинхэнэ олон талт үзлийг баримтлах амлалтыг харуулж байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн засаглалыг сайжруулахад бат бөх дэмжлэг үзүүлж байна гэжээ.

Ханлер хэлэхдээ:

-Хятад улс Германы найдвартай түнш байсаар ирсэн бөгөөд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь хоёр талын хувьд боломжийн юм. Германд Хятадын ногоон өөрчлөлтийг дэмжих боломжтой байгаль орчны технологид чиглэсэн томоохон компаниуд байдаг бөгөөд Европ ч мөн Хятадын инновацийн хүчтэй эрч хүчнээс ихээхэн урам зориг авч байна.

Лян Жихуа хэлэхдээ:

- Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжил нь "Бүс ба Зам" санаачилгад оролцож буй орнуудад худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааны илүү олон боломжийг олгож байна. Бүс нутгийн цогц эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болон "Бүс ба Зам" санаачилгыг чансаатай хэрэгжүүлснээр Малайз Хятадын аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, ногоон хөгжил, дижитал эдийн засаг зэрэг салбар дахь хамтын ажиллагааны хэтийн төлөв улам бүр өргөжиж, бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамтдаа түлхэц өгөх болно.

Пизарро хэлэхдээ:

- Хятадын эдийн засгийн тогтвортой ажиллагаа болон хэрэглээний бүтцийг тасралтгүй сайжруулж байгаа нь Латин Америкийн гадаад худалдаа, аж үйлдвэрийн хөгжилд чухал боломж олгож байна. Хятадын эрчим хүчний шилжилт, дэвшилтэт үйлдвэрлэл зэрэг салбарын хурдацтай хөгжил нь Латин Америкийн экспорт, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтэд тасралтгүй нөлөө үзүүлж, дэлхийн хангамжийн сүлжээний тогтвортой байдалд тодорхой хүчин зүйл бий болгож байна. Латин Америкийн орнууд Хятадтай аж үйлдвэрийн хөгжилд хамтран ажиллаж, нөөц баялгаа аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар болгон хувиргаж, Хятадтай харилцан ашигтай, хамтдаа ашигтай, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх арга замыг судлах хэрэгтэй.

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:СМТ
Мэдээ үзсэн:199
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7