БХАТИХ-ын жил тутмын чуулган 3-р сарын 5-нд Бээжингийн Ардын Их Хурлын ордонд нээгдэж, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс Ерөнхий сайд Ли Чян засгийн газрын ажлын тайлан тавилаа. Тэрээр өнгөрсөн 2025 оны ажлын ололт амжилтыг системтэйгээр дүгнэж, энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилт, чухал ажлуудын талаар тодорхойлолт хийсэн байна.
2025 оны ажлын дүгнэлт
ДНБ-ний өсөлт 5 хувиар өсөж,140.19 их наяд юаньд хүрэв.
Хот суурин газруудад 12.67 сая хүнийг шинэ ажлын байраар хангасан.
Сургуулийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн сургалтын нэг жилийг төлбөрөөс чөлөөлөх бодлого хэрэгжүүлж, 14 сая хүүхдэд түүнд хамрагдаж үр шимийг нь хүртсэн байна.
Хүүхэд асрах тэтгэмжийн тогтолцоог хэрэгжүүлснээр 30 сая гаруй нярай, бага насны хүүхдэд ашиг тусаа өгсөн.
Үр тарианы үйлдвэрлэл 0.715 их наяд кг-д хүрчээ.
Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн жилийн үйлдвэрлэл 16 сая гаруйд хүрсэн.
Өнгөрсөн таван жилийн амжилтууд
ДНБ-ны өсөлтийг жилд дунджаар 5.4 хувиар өссөн.
Боловсруулах үйлдвэрлэлийн нэмүү өртөг нь 16 жил дараалан дэлхийд хамгийн өндөр хэвээр байна.
Оршин суугчдын нэг хүнд ногдох орлого жилд дунджаар 5.4 хувиар өссөн.
Хот суурин газруудад нийтдээ 60 сая гаруй шинэ ажлын байр бий болсон.
“15-р таван жилийн төлөвлөгөө”-ний гол зорилго, зорилтууд
ДНБ-ий өсөлтийг боломжийн түвшинд хэвээр байлгана.
Нийгмийн судалгаа, хөгжлийн нийт зардлыг жилд дунджаар 7 хувь гаруйгаар нэмэгдүүлнэ.
ДНБ-ий нэгжид ногдох нүүрстөрөгчийн хийн ялгаралтыг нийт 17 хувиар бууруулна.
Дижитал эдийн засгийн гол салбаруудын нэмүү өртөгийн ДНБ-д эзлэх хувийг 12.5 хувьд хүргэнэ.
Хөдөлмөрийн насны хүн амын боловсрол хүртэх дундаж жилийг 11.7 жил болж нэмэгдүүлнэ.
Дундаж наслалтыг 80 хүргэнэ.
Үр тарианы үйлдвэрлэлийг 0,725 их наяд кг-д хүргэнэ.
Эрчим хүч үйлдвэрлэх иж бүрэн хүчин чадлыг 5.8 тэрбум тонн стандартын нүүрс үйлдвэрлэсэнтэй адил болгоно.
2026 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ерөнхий шаардлага, бодлогын чиг баримжаа
Эдийн засгийн өсөлтийг 4.5-5 хувьд хүргэнэ.
Хот суурин газруудад 12 сая гаруй ажлын байр шинээр бий болгоно.
Оршин суугчдын хэрэглээний хэмжээг 2 хувиар нэмэгдүүнэ.
Үр тарианы үйлдвэрлэлийг ойролцоогоор 0,7 их наяд кг-д хүргэнэ.
ДНБ-ний нэгжид ноогдох нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг ойролцоогоор 3.8 хувиар бууруулна.
Дефицитийн түвшинг 4 хувь орчим байхаар төлөвлөж байгаа бөгөөд дефицитийн цар хэмжээг өмнөх оныхоос 230 тэрбум юаниар нэмэгдүүлнэ.
Улсын төсвийн зарлагын хэмжээг анх удаа 30 их наяд юаньд хүргэнэ.
1.3 их наяд юанийн хэт урт хугацааны төрийн тусгай бондыг
гаргахаар төлөвлөж байна.
Орон нутгийн засаг захиргааны 4.4 их наяд юанийн тусгай бондыг гаргахаар төлөвлөж байна.
2026 онд хийх гол ажилууд
Орлого:
Хот, хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, орлого багатай иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, оршин суугчдын өмчийн орлогыг нэмэгдүүлэх, цалин хөлс, нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон ажил хэрэгч арга хэмжээг эхлүүлнэ.
Хэрэглээ:
Өргөн хэрэглээний барааны худалдааг дэмжиж хуучин бараагаар шинэ барааг солихыг дэмжихийн тулд 250 тэрбум юанийн хэт урт хугацааны төрийн тусгай бонд гаргана.
Санхүү:
Төвийн төсвийн хүрээнд 755 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг зохион байгуулж, "давхар бүтээн байгуулалт"-д зориулж 800 тэрбум юанийн хэт урт хугацааны төрийн тусгай бондын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч:
Нэгдсэн цахилгаан шугам, сансар судлал, био анагаах ухаан, нам дор зайн эдийн засаг зэрэг хөгжиж буй салбаруудыг бий болгоно. Ирээдүйн эрчим хүч, квант технологи, хиймэл оюун ухаан, тархи-компьютерийн холболт, 6G зэрэг ирээдүйн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлнэ. "Хиймэл оюун ухаан +" -ийг гүнзгийрүүлж, өргөжүүлнэ.
Үндэсний нэгдсэн зах зээл:
Үйлдвэрлэлийн хүчин чадлын зохицуулалт, стандарт удирдамж, үнийн хэрэгжилт, чанарын хяналт зэрэг бодлого арга хэмжээ хэрэгжүүлж, өрсөлдөөнийг дэмжинэ.
Нээлттэй байдал:
Харилцаа холбоо, биотехнологи, гадаадын 100 хувийн өмчит эмнэлгүүд зэрэг салбарт туршилтын нээлтүүдийг цаашид өргөжүүлнэ.
Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлнэ:
Хоёр дахь ээлжийн газрын гэрээг хугацаа нь дууссанаас хойш 30 жилээр сунгах туршилтын төслийг мужийн хэмжээнд цогцоор нь хэрэгжүүлнэ.
Шинэ хотжилт:
Хөдөө аж ахуйн нүүдэл хүн амын хотжилтыг шинжлэх ухаанч, эмх цэгцтэй дэмжиж, шилжин суурьшиж буй газруудад ахлах сургуулийн элсэлтийн шалгалтын бүртгэлийн шаардлагыг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан зөөлрүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлт:
Хөдөлмөр эрхлэлтэд ээлтэй хөгжлийн загварыг бий болгоно. Хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах, өргөжүүлэх, сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Боловсрол:
Сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгохыг сайжруулж, ахлах сургуулийн боловсролын зэрэг олгох хангамжийг нэмэгдүүлнэ.
Эрүүл мэндийн үйлчилгээ:
Оршин суугчдын эрүүл мэндийн даатгалд нэг хүнд ногдох санхүүгийн тэтгэмжийн стандартыг 24 юаниар нэмэгдүүлнэ.
Нийгмийн даатгал:
Хот, хөдөөгийн оршин суугчдын сар бүрийн өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 20 юаниар нэмэгдүүлнэ. Гэрлэж буй болон анхны хүүхдээ төрүүлж буй гэр бүлийн орон сууцны баталгааг бэхжүүлж, олон хүүхэдтэй гэр бүлүүдэд орон сууцны хэрэгцээг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
Ногоон хөгжил:
Үндэсний нүүрстөрөгч бага ялгаруулах сан байгуулж, устөрөгчийн эрчим хүч, ногоон түлш зэрэг шинэ өсөлтийн цэгүүдийг хөгжүүлнэ.
Үл хөдлөх хөрөнгө:
Шинэ хангамжийг хянах, бараа материалын нөөцийг багасгах, хангамжийг оновчтой болгохын тулд хотын онцлогт тохирсон бодлогыг хэрэгжүүлнэ. Одоо байгаа арилжааны орон сууцны санг сэргээх зэрэг олон зам сувгийг судална.





























































