Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад Улстай харилцан ашигтай хамтын өсөлтийг бий болгоно (2)

Засгийн газрын ажлын тайланд дурдахдаа, 2026 оны хөгжлийн гол үндсэн зорилтуудад эдийн засгийн өсөлтийг 4.5-5 хувь болгохыг батлан, бодит ажлын дунд бүр ч илүү сайн үр дүнд хүрэхийг хичээж байна гэж тодорхойлсон.

Засгийн газрын ажлын тайланд дурдахдаа, 2026 оны хөгжлийн гол үндсэн зорилтуудад эдийн засгийн өсөлтийг 4.5-5 хувь болгохыг батлан, бодит ажлын дунд бүр ч илүү сайн үр дүнд хүрэхийг хичээж байна гэж тодорхойлсон. Энэхүү шинжлэх ухааны үндэслэлтэй эдийн засгийн өсөлтийн зорилт нь олон улсын анхаарлыг өргөн хүрээнд татав.

Оросын Санкт-Петербургийн Улсын Их Сургуулийн дэд профессор Дмитрий Маятский:

- Эдийн засгийн өсөлтийг 4.5-5 хувь болгох нь Хятадын эдийн засгийн хөгжлийн хүлээлттэй нийцэж буйэдийн засгийн өсөлтийн тогтвортой, прагматик зорилт юм.

Түүний үзэж байгаагаар, Хятадын асар том зах зээлийн давуу талууд, шинэчлэлийг цогцоор нь гүнзгийрүүлэх, институцийн нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлэх таатай бодлого, чансаатай хөгжлийг бий болгох технологийн инновацийн эрчимтэй эрч хүч бүгд хамрагдаж байгаа бөгөөд Хятадын эдийн засгийг сайжруулах өргөн хүрээтэй боломжийг нээх болно гэжээ. Тэрээ хэлэхдээ хямрал, өөрчлөлтийн дунд Хятадын эдийн засгийн өсөлтийг дэмжих  урт хугацааны нөхцөл байдал, үндсэн чиг хандлага өөрчлөгдөхгүй. Хятад улс өөрийн шинэ хөгжлийн замаар дэлхийд илүү олон шинэ боломжийг авчирсаар байх болно гэжээ.

Чилийн хамтын ажиллагааны радиогийн "Хятадын үзэгдэл" нэвтрүүлгийн найруулагч Фабиан Пизарро:

- Хятадын 2026 оны эдийн засгийн өсөлтийн зорилт нь Хятадын эдийн засгийн хөгжилд "боломжийн тоон өсөлт" болон "үр дүнтэй чанарын сайжруулалт"-ын тэнцвэрийг тусгасан гэж үзэж байна. Практикаас харахад технологийн дэвшил, аж үйлдвэрийн шинэчлэл, нийгмийн хөгжлийг уялдуулж, бүтцийн оновчлол, инновацид суурилсан хөгжил, институцийн зохицуулалтаар дамжуулан Хятад улс дотоодынхоо эдийн засгийн эрч хүч, уян хатан байдлаа тасралтгүй сайжруулах болно гэжээ. 

Египетийн Суэцийн сувгийн их сургуулийн хэлний факультетийн декан Ражеп:

- Энэ жилийн эдийн засгийн өсөлтийн зорилтод ард түмний амьжиргаа, хөгжлийн уян хатан байдал, урт хугацааны төлөвлөлтийг харгалзан үзэж, идэвхтэй, санаачилгатай, зорилготой хандлага, бодлогын чиг баримжаа хамрагдаж байна. Энэ бол бодит байдал болон урт хугацааны зорилгыг тэнцвэржүүлсэн шинжлэх ухааны шийдвэр юм гэжээ.

Мексикийн Метрополитан Автономит Их Сургуулийн дэд профессор Эдуардо Зили-Апанго:

- Дотоодын эрэлтийг өргөжүүлэх, хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх, өндөр түвшний шинжлэх ухаан, технологийн бие даасан байдлыг хурдасгах, орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг хөгжүүлэхийг баримтлах нь Хятадын ирээдүйн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал чиглэл болно. Илүү тогтвортой дотоодын зах зээл, технологийн чадавхийг тасралтгүй сайжруулах нь Хятадын урт хугацааны тогтвортой эдийн засгийн өсөлтөд чухал дэмжлэг үзүүлж, гадаад орчны өөрчлөлтийг даван туулах Хятадын чадварыг үр дүнтэйгээр нэмэгдүүлэх болно.

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:СМТ
Мэдээ үзсэн:178
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7