14-р таван жилийн төлөвлөгөө эхэлснээс хойш Хятад улс эрчим хүч, цахилгаан эрчим хүчний ногоон болон нүүрстөрөгч багатай өөрчлөлтийг эрчимтэй ахиулж, дэлхийн хамгийн том сэргээгдэх эрчим хүчний системийг байгуулав. Хэрэглэсэн 10 кВт/цаг цахилгаан эрчим хүчний бараг 4 нь ногоон эрчим хүч байж, шинэ эрчим хүч үсрэнгүй хөгжилд хүрчээ.
Ирэх таван жилийн хугацаанд Хятад улсын эрчим хүчний хэрэглээ өсөх хандлагатай байна. Шинэ эрчим хүчний хөгжил нь цар хүрээгээ тэлэхээс үр ашгийг дээшлүүлэх чиглэлд шилжиж буй бөгөөд эрчим хүчний бүтцийг оновчтой болгох нь эрчим хүчний хүчирхэг улсыг байгуулах тулгуур болж, эрчим хүчний чансаатай хөгжлийг ахиулах болно. 15-р таван жил бол Хятад улсын эрчим хүчний шинэ систем байгуулах шийдвэрлэх үе шат юм. Нэг талаас, шинэ эрчим хүчний хангамжийг тасралтгүй нэмэгдүүлж, шинэ эрчим хүч, эрчим хүчний хэрэглээг цогцоор нь хөгжүүлэх замыг нээж, ногоон цахилгаан эрчим хүчний зах зээлийг тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлж,, шинэ эрчим хүчний хэрэглээний хувилбар, орлогын сувгийг улам тэлж, "эрчим хүч үйлдвэрлэх + байгаль орчны шинэ үнэ цэнэ"-ийн нийлмэл орлогын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр, чансаатай шинэ эрчим хүчний системээр эрчим хүчний аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах, шинэ эрчим хүчийг тогтвортой хөгжүүлэх үнэ, тооцооны механизмыг тасралтгүй үнэлж, оновчтой болгох шаардлагатай байна.





























































