
Өнөөдөр буюу 03-р сарын 12-ны өдөр Хятадын 48 дахь ойжуулалтын өдөр тохиож байна. Үндэсний ногоон байгууламжийн хорооны нийтэлсэн тоо баримтад харуулснаар, 2025 онд Хятад улс 3 сая 563 мянган га талбайд ойжуулалт хийж, 4 сая 927 мянган га талбайд бэлчээр сэргээн, ойн бүрхэвч 25.09%-д хүрч, ой, бэлчээрийн бүрхэвч 56%-иас давж, ойн нөөцийн хэмжээ 20 тэрбум 988 мянган шоо метрт хүрсэн байна.
Өнгөрсөн онд ногоон байгууламжийн томоохон санаачилгыг гүнзгийрүүлж, 166 чухал экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх томоохон төсөл, уул хайрхан, гол мөрөн, ой мод, нуур бүрд, тариан газар, өвс ногоо, цөлийн 27 цогц хамгаалалт, нөхөн сэргээлтийн төсөл, ногоон байгууламжийн туршилтын 10 төсөл зэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, гол бүс нутгийн экосистемийн чанар, тогтвортой байдлыг тасралтгүй сайжруулж байна.
Үүний зэрэгцээ, холбогдох экологийн бүтээгдэхүүний хангамжийн хүчин чадал тасралтгүй нэмэгдэж, ой мод, бэлчээрийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний үнэ 11 их наяд юаньд хүрчээ. Жилд мод бэлтгэх хэмжээ 140 сая шоо метрт, ойн хүнсний үйлдвэрлэл 240 сая тонноос давж, цайны тосны үйлдвэрлэл 1.18 сая тоннд хүрчээ. Ойд суурилсан сувиллын газрын жуулчлал зэргийн эдийн засаг үргэлжлэн өсөж, эко аялал жуулчлал жилд 3 тэрбум гаруй зочин хүлээн авч байна.





























































