
Лондонгийн банк санхүүгийн хотхоны бодлого болон байгалийн баялгийн зөвлөлийн дарга Марк Болеат Синьхуа агентлагт тусгай ярилцлага өгөхдөө "Хятадын Ханжөүд удахгүй болох "Их 20"-ийн удирдагчдын 11 дэх дээд уулзалт нь дэлхийн эдийн засагт голлох дэлхийн чанартай асуудлыг хэлэлцэх завшаан боломж олгоно" гэв.
Тэрээр: - Өдгөө дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байна. "Их 20"-ийн Ханжөүгийн дээд уулзалтаар олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын худалдааг ахиулан, ногоон банк санхүүг хөгжүүлж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэж байна гэв.

Хятад улс нь дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогц, Хятадын эдийн засгийн өсөлт нь дэлхийн бусад орон бүс нутагт нөлөөлөх бөгөөд бусад орнуудын эдийн засаг ч Хятад улсын тогтвортой эдийн засгийн өсөлтийг хүсч байна. Хятадын өөрчлөлт нээлттэй бодлого нь бусад улс орнуудад хөрөнгө оруулах түүнчлэн Хятад улстай хамтын ажиллагаа өрнүүлэх боломж тохиол олгосон юм. Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа болон цэцэглэлтэд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Хятад улс дэлхийн эдийн засгийн цэцэглэлтэд хамтдаа оролцох болж байна. Энэ нь мөн өөр орнуудын хүсэн хүлээж буй зүйл юм" гэв.





























































