Хуралд Хятад, Вьетнам, Лаос, Камбож, Тайланд, Мьянмар, Сингапур, Бруней зэрэг улс орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
”Нэг бүс нэг замын нийтлэг ойлголтыг нягтруулж, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлье” уриан дор болж байгаа энэ хурлаар бодлогын харилцаа холбоо болон мэдээ мэдээллийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, радио, кино, телевизийн агуулгын хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зэрэг сэдвүүдээр хэлэлцнэ. Түүнчлэн ”Хятад-АСЕАН-ы радио, кино, телевизийн хамтын ажиллагааны үйл ажиллагааны санаачилга”-д гарын үсэг зурах юм байна.





























































