Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ли Кэчян дүрвэгсдийн асуудлаар хэлэлцэх дээд хуралд оролцов

Ли Кэчян дүрвэгсдийн асуудлаар хэлэлцэх дээд хуралд оролцов.

        Орон нутгийн цагаар 19-ний өглөө Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71-р чуулганы дүрвэгсэд болон цагаачид их хэмжээгээр шилжиж буй асуудлаар хэлэлцэх дээд хэмжээний хуралд оролцож, үг хэлсэн байна.

        Ли Кэчян хэлэхдээ: - Одоо дүрвэгсэд болон цагаачдын асуудал өдөр ирэх тусам нэмэгдэж байна. НҮБ байгуулагдсанаас хойш дүрвэгсэд болон цагаачид их хэмжээгээр шилжиж буй асуудлыг зохицуулах тухай анхны дээд хурал нь энэ асуудалд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихээр хандуулж байна. Дэлхийн энх тайвны хөгжихтэй холбогдож, бүс нутгийн тогтвортой байдалд нөлөөлж байгаа болохоор олон улсын хамтын нийгэмлэг зайлшгүй идэвхтэй хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Дүрвэгсэд болон цагаачдын асуудал бол хүмүүнлэгийн хямрал, хүний нийгмийн эерэг ухамсарт шалгуур болж байна. Олон улсын хамтын нийгэмлэгээс дүрвэгсдэд бодитоор тусалж, хүмүүнлэгийн үзэл санааг зайлшгүй нэмэгдүүлж, хүмүүнлэгийн хамгийн доод хязгаарыг эвдэж болохгүй юм. Дүрвэгсэд болон цагаачдын асуудлыг зохицуулахад олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай. НҮБ-ын салбаруудын уялдан зохицуулах үүргийг гүйцэд уялдуулж, бүх талаар системтэй зохицуулах төслийг боловсруулан хэрэгжүүлж, хууль бусаар хил давуулах, хүн худалдаалах гэмт хэрэг, терроризмын үйл ажиллагаанд хамтдаа цохилт өгөх хэрэгтэй. Дүрвэгсэд болон цагаачдын асуудлыг зохицуулахад эх сурвалж орнуудын өөрийн хүчин чармайлтаас салшгүй юм. Холбогдох тал яриа хэлцлийн дүнд зөрчил мөргөлдөөнөө зохицуулж, зөвшилцлөөр санал зөрөлдөөнөө зохицуулах хэрэгтэй. Олон улсын хамтын нийгэмлэгээс ятган урагшлуулж, дүрвэгсэд болон цагаачдын эх сурвалж орон урт хугацаагаар амар тайван байх талаар хичээн зүтгэх хэрэгтэй. Олон орон нээлттэй холбоотой хэлбэрийн өсөлтийг урагшлуулж, дэлхийн хөгжлийн тэнцвэргүй асуудлыг багасгаж, хамтын хөгжил дэвшлийг урагшлуулах ёстой гэжээ.

        Ли Кэчян цохон тэмдэглэхдээ, "Хятад улс дүрвэгсэд болон цагаачдын асуудлыг чухалчилсаар ирсэн бөгөөд түүнд идэвхтэй оролцсоор ирсэн. Хөгжиж буй том гүрний хувьд, боломжийн хэмжээний хариуцлагыг үүрэхэд бэлэн байна. Бид хүмүүнлэгийн арга барилуудыг авч, олон улсын холбогдох байгууллага болон хөгжиж буй оронтой дүрвэгсэд болон цагаачдын асуудлаар гурван талт хамтын ажиллагаа өрнүүлэх тухай идэвхтэй судлан ярилцах болно. Олон улсын хамтын нийгэмлэг нийтлэг ойлголтоо төвлөрүүлэн хамтын хүчээ бүрдүүлж, бүх дэлхийн дүрвэгсэд болон цагаачид их хэмжээгээр нүүн шилжиж буй асуудлыг бүх талаар, ул суурьтай мөртлөө цаг алдалгүй зохицуулахын төлөө зүтгэхийг хүсэж байна" гэжээ.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:ХКН-ын мэдээллийн сайт
Мэдээ үзсэн:2035
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7