Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин Италийн ерөнхий сайдтай утсаар ярилаа

Ши Жиньпин Италийн ерөнхий сайдтай утсаар ярилаа.

Хятад улсын дарга Ши Жиньпин 16-ны орой Италийн ерөнхий сайд Кунттай урилгаар утсаар ярилаа. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, хэдэн сарын хатуужилтай хичээл зүтгэлээр Хятадын хижигтэй тэмцэх ажилд идэвхтэй өөрчлөлт гарч, үе шатны чанартай үр бүтээлтэй болж, эдийн засаг нийгмийн хөгжил хурдтай сэргэж байна. Бид ямагт нэгэн хэмээр ажиллаж, хижгийг бүрмөсөн ялан давж, олон орны хижигтэй тэмцэх ажилд итгэл өгөх болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын тал Италийн засгийн газрын хижигтэй тэмцэх арга хэмжээнүүдийг эрс дэмжиж, Итали хижгийг ялан давна гэдэгт итгэл дүүрэн байна. Хятадын тал Италийг бүх сэтгэлээрээ дэмжиж, эмчилгээний мэргэжилтний багаа илгээж, чадахын чинээгээрээ эмнэлгийн багаж хэрэгслээр тусалж байна. Хятадын тал Италийн талтай хамтаар хижигтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрүүл мэндийн торгоны зам байгуулахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Гар гараа холбон хижигтэй тэмцэхээр дамжин хоёр орны уламжлалт нөхөрлөл болон харилцан итгэлцэл цаашид гүнзгийрч, Хятад Италийн бүх талын хамтын ажиллагааны саруул уудам хэтийн төлөвийг бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Кунт хэлэхдээ, Хятадын засгийн газар эрс шуурхай арга хэмжээ авч, хижгийг үр ашигтай тогтоон барьсан нь Италид асар их урам өгч байна. Мөн ч туршлага хангаж байна. Үүнд бид баяр хүргэж байна. Итали хүндрэл бэрхшээлтэй байхад нандин дэмжлэг үзүүлсэн Хятадын талд талархаж байна. Энэ нь хоёр ард түмний гүн зузаан найрамдлыг дахин гэрчилсэн юм. Би Италийн засгийн газар ард түмний өмнөөс Хятадын талд талархал илэрхийлж байна. Хижгийн дараа хоёр орны харилцаа улам баг бэх болно гэдэгт итгэж байна гэжээ.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:4394
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7