”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

03 дугаар сарын 30-нд хичээл эхэлнэ

03 дугаар сарын 30-нд хичээл эхэлнэ.

Гуравдугаар сарын 20-ны өдөр ӨМӨЗО0-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн баг хурал зохион байгуулж сургууль цуглах болон тахлаас сэргийлэх талаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
03 дугаар сарын 30-ны өдөр дунд сургуулийн сурагчдын хичээл эхлэхээр болжээ. Сургууль бол хөл хөдөлгөөн ихтэй газар бөгөөд эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд маш их анхаардаг. Тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг шинжлэх ухаанчаар, нарийн, нямбай зохион байгуулж, багш, сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн байх ёстой. Иймээс ӨМӨЗО-ы Боловсролын танхим нь сургуулийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг тасралтгүй сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд их, бага, дунд сургуулийн онцлог шинж чанараар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлын тогтолцоог нарийвчлан сайжруулах ажлын гарын авлага боловсруулжээ.

Хэдхэн хоногийн өмнө ӨМӨЗО-ы Боловсролын танхим нь 7 ажлын хэсгийг зохион байгуулж, бага сургууль, дунд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд газар дээр нь хяналт шалгалт хийж, удирдлага, ажлын тогтолцооны арга хэмжээ, ажилтнууд, материаллаг байдал гэх мэт нарийвчилсан үнэлгээг хийжээ. Сургууль эхлэхээс өмнө сайн бэлтгэл хийхийн тулд сургуулиудын нөхцөл байдлыг хянах, удирдан чиглүүлэх зэрэг ажлуудыг хийж байна. Хяналт, үнэлгээний нөхцөл байдлаас харахад бага, дунд сургуулийн хичээл эхлүүлэх бэлтгэл ажил үндсэндээ бэлэн байгаа бөгөөд удирдах ажилтны зохион байгуулалт, сургуулийн хорио цээрийг сэргээх, урьдчилан сэргийлэх, хяналтын материалын нөөц, хяналт, шалгалтын хамтарсан үүрэг хариуцлагууд хэрэгжиж байна.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:3584
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой