Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өмнөх үг

Өмнөх үг

    Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш Хятадын Коммунист Намын гол төлөөлөгч болсон Ши Жиньпин нь төрийг засах шинэ практикт дунд, цаг үеийн хөгжилтэй уялдуулж, онол болон практикийг хосолсон байдлаар шинэ эриний Хятадын онцлогт социализмыг хэрхэн, яаж дагаж мөрдөж, хөгжүүлэх ёстой гэх энэхүү эрин үеийн маш чухал асуудлыг системтэй хариулж, Ши Жиньпин шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг бий болгосон. Одоо олон улсын хамтын нийгэмлэгээс Хятадын Коммунист нам нь хэрхэн төрийг зассан практикаар дамжуулан Хятад улсыг бүх талын түүхэн анхдагч амжилтад хүргэж, түүхэн дэх гүн гүнзгий өөрчлөлтүүд хэрхэн явагдаж байгааг, мөн эдгээр төрийг засах практик нь дэлхийн улсуудыг ямар жишиг ба сурах зүйлээр хангах, хүн төрөлхтний асуудлыг шийдэхэд ямар оюун ухаан ба төслийг шийдэж өгсөн гэхийг мэдэхийг хүссэн хүмүүс улам ихсэж байна. Гадаадын үзэгчдэд Хятадын төрийг засах практикийг сайн ойлгуулж, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогт социализмын үзэл баримтлалын хөгжлийн амин судас ба гол агуулга. Энэхүү чухал үзэл баримтлалын оюун санааны мөн чанар, баялаг агуулгыг ойлгоход туслах зорилгоор БНХАУ-ын Гадаад хэлний ном хэвлэн түгээх газар, БНХАУ-ын Орчин үеийн Хятад ба дэлхийн судалгааны хүрээлэн болон БНХАУын орчуулагчдын судалгааны хүрээлэн хамтран《Хятадыг ойлгох түлхүүр үгс: Төр улсыг засах тухай》 -г боловсруулан, зохиож хэвлэн гаргасан билээ. Орчин үеийн Хятад ба дэлхийн судлалын хүрээлэнгээс олгосон зөвшөөрлийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын хэвлэл мэдээлийн алба Монгол Улсын холбогдох байгууллагатай хамтран《Хятадыг ойлгох түлхүүр үгс: Төр улсыг засах тухай》 -г кирилл бичгээр орчуулан хэвлэн гаргаснаар Монгол Улсын уншигчдад Хятадын үзэл санаа болон Хятадын үзэл бодлыг тайлбарлах, Хятадын бодлого болон Хятадын хөгжлийн замыг ойлгуулан тайлбарлахад илүү хялбар болно гэж үзэж байна. Энэхүү хураангуйлал нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогт социализмын үзэл баримтлалын гол агуулгыг үндэслэл болгон, 14 бүлэгт хуваан, орчин үеийн Хятадын төрийг засах практикийг тайлбарлах 121 түлхүүр үгсийг сонгосон. Төрийг засах нь том сэдэв бөгөөд үүнийг тодорхой, бүрэн дүүрэн, үнэн зөв гаргахад хэцүү гэдгийг бид бүрэн ойлгож байгаа. Мөн бидний орчуулгын ур чадвар, цаг хугацааны боломжоос шалтгаалан Хятад хэлний нэр томьёо сонгох болон гадаад хэлээр утга санааг орчуулахадаа бүрэн бус илэрхийлсэн зүйлс цөөн тоогоор байж магадгүй. Өргөн олон уншигчид та бүхэн энэхүү номын монгол хэлний орчуулгын талаар үнэтэй санал зөвлөгөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Аливаа мэдээлэлд хамгийн гол нь түлхүүр үг байдаг. Хятадын тухайн дурсамжийг дэлгэхэд Хятадыг ойлгох түлхүүр үгс шаардагдана. Бид бүхэн “Хятадыг ойлгох түлхүүр үгс”-ээр Хятад улсыг ойлгон таниж, дэлхий дахинтай харилцана гэж итгэж байна.
 

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:Төр улсыг засах тухай ном
Мэдээ үзсэн:8627
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7