Сүүлийн жилүүдэд Хятад улын цахим худалдаа эрчимтэй хөгжиж, цахим худалдаа нь үйлдвэрлэл болон иргэдийн хэрэглээг холбосон чухал зам суваг, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг харуулах шинэ цонх болоод байна. Хятадын цахим худалдаа хөгжихийн хэрээр шуудан, тэр дундаа буухиа шуудангийн салбар маш түргэн хөгжиж байна. Буухиа шуудангийн салбар нь үйлдвэрлэл, хуваарилалт, гүйлгээ ба хэрэглээг хооронд нь холбодог гурав дахь үйлдвэрлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Хятадын шуудангийн товчооны мэдээлснийг үндэслэвэл Хятадын буухиа шуудангийн тоо энэ оны эхний 39 дэх хоногт 10 тэрбум ширхэг, 67 дахь хоногт 20 тэрбум ширхэг, 96 дахь хоногт 30 тэрбумыг давж, 06-р сарын сүүлч гэхэд 60 тэрбум ширхэгт хүрчээ. Буухиа шуудангийн салбар ийнхүү түргэн сэргэн хөгжиж байгаа нь уг салбарын хөгжлийн эрч хүчийг харуулахаар зогсохгүй эдийн засаг хурдтай сэргэн хөгжиж байгааг тод харуулж байгаа юм.
Буухиа шуудангийн салбар хөгжвөл үйлдвэрлэл хөгжинө. Үйлдвэрлэл хөгжвөл эдийн засаг хөгжинө. Эдийн засаг хөгжвөл иргэдийн аз жаргалтай амьдрал баталгаатай болж чадна. Хятад улс одоо буухиа шуудангийн 410 мянган цэг ажиллуулж, 4 сая гаруй шуудан хүргэгч өдөрт давхардсан тоогоор 700 сая хүнд үйлчилгээ үзүүлж байна. Үүнд: Хөдөө орон нутагт шуудангийн логистик систем бий болж, зам тээвэр дэд бүтэц сайжирснаар буухиа шуудангийн үйлчилгээ хөдөө орон нутагт хурдтай нэвтрэх болж, хот хөдөөгийн бараа бүтээгдэхүүний солилцоог улам нэмэгдүүлж байна. Хятад улсад одоо өдөрт 100 сая гаруй буухиа шуудангийн илгээмжийг хөдөө орон нутагт хүргэж, мөн үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн олон сая бүтээгдэхүүнийг бүх Хятадын өнцөг булан бүрт хүргэж байна. Үүнээс гадна буухиа шуудангийн компаниуд олон улсын ачаа тээврийн шугам нээж ажиллуулснаар олон улсын буухиа шуудан ч хурдтай хөгжиж, улмаар гадаад худалдааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол үзүүлж байгаа юм. Үүнээс гадна тэдгээр буухиа шуудангийн компаниуд нь техникийн хөгжлийг чухалчлан, автомат тээврийн хэрэгсэл зэрэг дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан, ухаалаг автомат хөгжлийг бий болгож байна. Өнөө буухиа шуудангийн салбарт авч хэлбэл компаниуд зөвхөн илгээмжийн тоо ба үнэ ханшаар өрсөлдөх биш харин ерөнхийл үйлчилгээний түвшин ба чанараар өрсөлдөх шаардлагатай байгаа бөгөөд логистик тээвэр илүү оновчтой, шуурхай түргэн, ухаалаг, үр дүнтэй байхад өлсөлдөх шаардлагатай болоод байна.
Буухиа шуудангийн салбар нь хэрэглээг нэмэгдүүлэх, амьдралд тус дэм болох, үйлдвэрлэлд үйлчлэх орчин үеийн жолоодлогын чанартай салбар болсны хувьд ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтворжуулах, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхэд үйлчлэх, хөгжлийн шинэ тогтцыг бий болгох зэрэг талд чухал ач холбогдол үзүүлж байна.





























































