“Хяруу унах” улирлын дараа цаг агаар сэрүүн, хуурай болно. Эрүүл мэндийг хамгаалах нь "Хөнгөн ба дунд зэргийн" зарчмыг дагаж, хүйтэн, хуурайшилтаас хамгаалахыг тэнцвэржүүлэх ёстой.
Ардын дунд "Хяруу унах улиралд бие махбодоо сувилан, эрүүл мэндээ баталгаажуулах нь өвлийн улиралд сувилахаас сайн" гэсэн үг байдаг. “Хяруу унах” улирлыг бие сувиллын алтан үе гэдэг.
Үхэр хонины мах, нугасны мах, туулайн бөөр зэрэг зөөлөн, тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь биеийн тамир тэнхээг бэхжүүлдэг. “Хяруу унах” улирлын үед бие махбодийг сувилах нь хэт хүйтэн, халуунаас зайлсхийж, аажмаар арга барилыг биед нь тохируулан сувилдаг. Анжелика үндэс, цагаан гаатай хонины махтай шөл нь хэт халуун үүсгэхгүйгээр зөөлөн тэжээл өгөх сайн сонголт юм.
Энэ үед сараана, цагаан мөөг, лийр, зөгийн бал, хушга зэргийг түлхүү хэрэглэх нь хамар хоолойн хуурайшилт, арьсны хагарал зэргийг арилгахад тустай. Хүйтэн ундаа, их хэмжээний тарвас зэрэг хүйтэн хоолыг хэт их хэрэглэхээс зайлсхийх ёстой. Намрын хуурайшилтыг багасгахын тулд цагаан гаа, сонгино, сармис, чинжүү зэрэг халуун ногоотой хүнсний хэрэглээг багасга. Долоогоно, нимбэг, цуу зэрэг исгэлэн хүнсний хэрэглээг зохих ёсоор нэмэгдүүлснээр уушгины эрүүл мэндэд ач тустай.
“Хяруу унах” улирлын улаан лууван лийрнээс илүү амттай байдаг, түүхийгээр нь идвэл уушгийг цэвэрлэж, цэрийг арилгадаг. Чанаж болгосон нь дэлүүг бэхжүүлж, гахайн хавирга, эсвэл тахианы махтай чанаж болгосон нь дээр. Шавдал буюу тоор жимсийг дунд зэрэг хэрэглэх нь витамин нөхөх боломжтой боловч далайн хоолтой хамт, эсвэл өлөн элгэн дээрээ идэж болохгүй.
Хүзүү, бэлхүүс, хэвлий, шагай нь хүйтэн өвчин үүсгэгч нянгийн халдварт өртөх хамгийн эмзэг цэг юм. Зөөлөн ороолт зүүж, урт түрийтэй оймс өмсөж, унтахынхаа өмнө 20 минутын турш хөлөө 40 хэмийн халуун усанд дүрэх нь цусны эргэлтийг сайжруулж, хуурайшилтыг арилгана. Амьсгалын замын өвчлөлийг өдөөж болох хуурай, эсвэл хүйтэн орчноос зайлсхийж, өрөөн доторх температур, чийгшлийг таатай байлгавал сайн.
Намрын сүүлээр байгальтайгаа ойрхон байх нь сэтгэлийн хямралыг намдаана. Намрын үзэмжийг үзэж, наранд шарах зэргээр байгальдаа ойр байж, сэтгэл санаагаа тайван байлган, амин чухал энергийг тэтгэж, уушгинд хор хөнөөл учруулах уйтгар гуниг, санаа зовнилоос зайлсхийх ёстой. (Зохиогч нь Бээжингийн Лунфу эмнэлгийн Хятадын уламжлалт анагаах ухааны тасгийн эмчлэгч эмч)
