solongonews
Өдөр унтахгүй хэрнээ шөнө дунд болтол унтахгүй байх нь хүүхдийн өсөлтөд муугаар нөлөөлдөг
2021-03-17 16:14
Хүүхдэд шөнө орой унтах дуртай, ихэвчлэн орой унтаж, орой сэрдэг ийм амьдралын хэв маяг нь хүүхдийн өсөлтөнд тодорхой нөлөө үзүүлэх болно.

Унтах нь хүүхдийн биед хамгийн ашигтай бөгөөд Хятадын анагаах ухаан үд дунд сайн унтахыг онцолдог.

Үд дунд унтах нь 11:00-13:00 цагийн хоорондох хугацааг хэлдэг бөгөөд богино хугацаанд унтах нь хамгийн тохиромжтой. Хүүхдэд 1.5 цаг унтвал тохиромжтой.

Хүүхдийг орой 21:00 цагт оронд нь оруулж 22:00 цагт унтуулж өглөө 06:00 цагаас хойш сэрээхийг зөвлөж байна. Хүүхдийн өсөлтийн дааврын шүүрэл нь шөнийн цагаар хамгийн идэвхтэй байдаг бөгөөд шөнийн 01:00 цагийн үед хамгийн өндөр оргилд хүрдэг. Иймээс хүүхдүүд шөнийн цагаар сайн унтвал илүү өндөр болдог.

Хүүхэд өдөрт хэдэн цаг унтдаг вэ?

0 ~ 3 сар: 14 ~ 17 цаг

4 ~ 11 сар: 12 ~ 15 цаг

1 ~ 2 настай: 11 ~ 14 цаг

3 ~ 5 настай: 10 ~ 13 цаг

6 ~ 13 настай: 9 ~ 11 цаг

14 ~ 17 настай: 8 ~ 10 цаг

Хүүхдийн унтах зуршлыг хэрхэн засах вэ?   

Өдөр бүр тогтсон унтах цагтай байх нь хүүхдүүдэд үд дундын нойр авах дадлыг төлөвшүүлэхэд хамгийн их тустай байдаг. Эцэг эхчүүд үлгэр дуурайлал үзүүлж, хүүхдүүдийнхээ унтах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Та эхлээд хүүхдээ дагуулж унтах боломжтой бөгөөд хүүхдийг унтсаны дараа бусад зүйлийг хийж болно. Нэмж дурдахад орой унтахаас 1-2 цагийн өмнө хүүхдүүддээ хэт их хоол өгч болохгүй, хэт их тоглуулж болохгүй.

Хүүхэд сайн унтаж байвал өсөлтийн даавар ялгаруулж, өндөр болоход тусалдаг. Үүний эсрэгээр нойр муутай байх нь хүүхдийн өсөлтөд муугаар нөлөөлөх нь дамжиггүй.

Нойр хүрэхгүй байх нь хүүхдийн эсэргүүцлийг бууруулж, анхаарал болгоомжгүй болгох, хоолны дуршил буурах гэх мэт өвчинд нэрвэгдэхээс гадна ханиад хүрч өвдөхөд хялбар байдаг.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://lxjk.people.cn/n1/2021/0317/c404177-32053201.html
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл