solongonews
Таны үс угаах тусам нимгэрч байна уу
2025-04-29 09:39
Үсээ самнахгүйгээр угаах, үсээ маш халуун усаар угаах, хуйхыг хумсаараа маажих...

        Үсээ самнахгүйгээр угаах, үсээ маш халуун усаар угаах, хуйхыг хумсаараа маажих... Та шампунь угаахдаа ийм алдаа гаргаж байсан уу? Олон хүмүүс үсээ угаах нь өдөр тутмын энгийн асуудал гэж боддог. Усаар зайлсны дараа шампунь түрхээд хоёр удаа үрнэ. Гэвч олон хүн үсээ угаах тусам үс нь унаж, үс нь багасдаг нь тэднийг маш их санаа зовдог. Ер нь шампунь угаах талаар сурах зүйл их байдаг бөгөөд буруу арга хэрэглэвэл үсийг амархан гэмтээдэг.

        Толгойгоо хэрхэн зөв угаах вэ?

        Урьдчилан зайлах

        Шампуниа үсэндээ түрхэхээсээ өмнө үсээ усаар сайн зайлах хэрэгтэй. Ингэснээр үсний ширхэг бүрийн гадаргуу сайн нээгдэж, угаах хэрэгсэл тань илүү үйлчилгээ үзүүлэх болно.

        Үсний үзүүрийг хамгаалах

        Урт үстнүүд анхааралдаа аваарай. үсээ угаахдаа уүнийхээ узүүрийг хэт хуурайшуулахаас хамгаалахад тань ангижруулагч тусална. Ердөө л шампунь хэрэглэхээсээ өмнө үснийхээ үзүүрт ангижруулагч түрх!  

        Хөөсөөр угаах

        Толгойн дээрээ шампунь их хэмжээгээр асгана гэдэг уучилж болшгүй алдаа. үсээ гэмтээхгүйн тулд  цайны халбаганы орчим хэмжээний шампунийг 1 алган дээрээ аваад усаар шингэлэн нөгөө гараараа сайн хөөсрүүлж өгнө. Харин дараа нь үсэндээ түрхээрэй. Их хэмжээний шампунь толгойг сайн угаадаг гэж бүү бодоорой, харин ч үсийг тань хэт хуурайшуулдаг.   

        Илүү зөөлөн бай!

        Үсний гадаргад гэмтэл учруулахгүйн тулд та хөдөлгөөн зөөлөн, болгоомжтой байх ёстой. Учир нь нойтон үс механик гэмтэд илүү өртөмтгий байдаг

        Эхлээд хурууныха өндгөөр толгойны арьсыг массажлана. Ингэснээр үсний уганд ирэх цусыг ихэсгэж  өгөх ба энэ нь үсний ургалтыг дэмжиж, тэжээл өгнө. Дараа нь үсэндээ хөөсийг жигд тараана. Гэхдээ үрж болохгүй гэдгийг заавал санаарай. Таны үс ямар машины тос масло болчихсон байгаа биш дээ!

        Давтах шаардлагагүй

        Маркетологуудын нийтлэг арга зальны нэг болох «2 удаа шампуниар угаавал илүү үр дүнтэй» гэсэн утагатай бичгийг та лав шампунин дээрээс олонтаа харж байсан байх. Өдөр болгон, эсвэл өнжөөд нэг үсээ угаж байхад ингэх ямар ч шаардлагагүй. Тэгээд ч нэг удаагийн угаалтаар шампунь нь гадаргуугаас авахуулаад үсний гүнд хүртэл үсийг угаадаг.  

        Ангижруулагч бол арьсанд зориулан эд биш

        Урт үс арчлах зайлшгүй шаардлагатай үе шат бол ангижруулагч, бальзам хэрэглэх явдал юм. Ангижруулагчийг хэрэглэхийн өмнө үсээ бага хэрэг мушгиж усыг нь гоожуулна. Үснийхээ уртад бүхэлд нь ангижруулагчаа түрхэнэ. Гэхдээ толгойны арьсанд биш шүү. Яагаад гэвэл энэ хэсэгт түрхлээ гээд ямар ч ашиг байхгүй. Ангижруулагчаа  шууд зайлах хэрэггүй, жаахан хүлээ. Ингэснээр ангижруулагч үсэнд үйлчигээгээ илүү сайн үзүүлэх болно.

        Үсээ зайлах

        Ангижруулагчаа арилгасны дараа үсээ хүйтэн усаар зайлна. Хүйтэн ус үсний өнгөн гадаргууны бүх нүх сүвийг хааж өгнө. Энэ арга нь үсийг илүү зөөлөн, гялалзсан болгоно.  

        Үс угаах давтамж үсний төрөл, амьдралын хэв маяг зэргээс хамаарна. Тослог үсийг өдөр бүр угаах хэрэтэй бол хэвийн болон хуурай үсийг долоо хоногт гурван удаа угаахад хангаллтай. Ус ч бас чухал ач холбогдолтой. Хатуулаг ихтэй ус үсийг хэврэг, хугарамтгай болгодог. Усыг зөөлрүүлэхийн тулд тусгай шүүлтүүрээр шүүж, эсвэл саванд хийж тунгааж хэрэглэж болно.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://kpzg.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл