
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо 04-р сарын 18-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, 24 улирал болон эрүүл мэндийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.
Уулзалтаар дасгалын хэмжээ, дасгалын эрч хүч ихсэх тусам дасгалын үр дүн сайн байна гэж нэлээд олон хүн үзэж байна, энэ талаар ямар тайлбар хийх вэ? Мөн хэт их дасгал хийх нь ямар үр дагавар дагуулах вэ? Дасгалыг зохистой хэмжээнд хийх ёстой уу? гэж сэтгүүлчид асуув.
Бээжингийн их сургуулийн гуравдугаар эмнэлгийн ерөнхий эмч Ван Жяньчуань хэлэхдээ, одоо хүмүүс дасгал хөдөлгөөн их хийж байна. Гэхдээ зарим хүмүүс өдөрт 20 мянган алхам явган алхаана гэж зорьдог. зарим нь өдөрт 100 гаруй км гүйж байна. Судалгаанаас харахад хэт их дасгал хийх нь ашиггүй төдийгүй хор хөнөөлтэй ,спортоор хичээллэх чадвар нь эрүүл мэндийг илэрхийлдэггүй гэжээ. Тэрээр, хэрэв танд сандрах, зүрх дэлсэх, их хөлрөх, булчин ядрах гэх мэт шинж тэмдэг илэрвэл дасгалын хэмжээ аль хэдийн хэтэрсэн, бие махбодод гэмтэл учруулж болзошгүй байгаа тул дасгал хөдөлгөөнөө зогсоох эсвэл багасгах хэрэгтэй гэж санууллаа.
Ван Жяньчуань хэлэхдээ, дасгалын эрчмийг өөрийнхөө даацын дагуу зохих ёсоор тохируулах ёстой, дунд зэргийн дасгал сургуулилт нь шинжлэх ухааны үндэслэлтэй юм. Жирийн эрүүл хүн долоо хоногт 3-5 цаг дунд зэргийн эрчимтэй дасгал, тухайлбал гүйлт, дугуй унах мэт дасгал хийх, эсвэл 1-2 цаг эрчимтэй дасгал ба 2 удаа хүч чадлын дасгал хийх ёстой гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, хүмүүс өөрийнхөө биеийн байдалд тохируулан зөв дасгал хийх ёстой. Жишээлбэл, элэг нь өөхөлсөн хүмүүс сэлүүрдэх хөдөлгөөн, хэвтээ суниах мэт дасгалыг эхний ээлжинд хийхийг зөвлөж байна. Чихрийн шижин өвчтэй хүмүүст хоолны дараа нэг цагийн дараа цусан дахь сахарын хэмжээ харьцангуй өндөр байх үед дасгал хийхийг зөвлөж, 40 минутаас нэг цаг хүртэл дунд зэргийн эрчимтэй дасгал хийхийг зөвлөж байна. Ахмад настнуудын хувьд дасгалын үеэр унах, яс хугарах, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дасгал хийхээс өмнө ясны сийрэгжилт, зүрхний өвчний үнэлгээ хийх хэрэгтэй гэжээ.
Товчхондоо,биеийнхээ байдалд тохируулан зохих хэмжээнд дасгал хийж. Хэтрүүлэхгүй байхыг анхаарах ёстой. Дасгал хөдөлгөөнийг үнэхээр тогтвортой болгохын тулд амрах, хүч тамираа сэргээх цаг зав гаргах ёстой гэж Ван Жианчуан онцолжээ.
