solongonews
Хүүхдийн жинг бууруулахад зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, унтаж амрах чухал
2025-06-26 09:30
Одоогоор Хятадад 6-17 насны хүүхэд, өсвөр үеийнхний илүүдэл жин, таргалалтын түвшин 19 орчим хувьтай байна. Үүний зэрэгцээ хүүхэд, өсвөр үеийнхний таргалалт нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал болоод байгаа юм

Тяньжиний Хүүхдийн эмнэлгийн хоол тэжээлийн тасгийн орлогч дарга, хоол тэжээлийн мэргэжилтэн Линь Ин:

- Таргалалт нь хүүхдийн амьсгалын систем, зүрх судас, тархины судасны систем, ясны хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Мөн хүүхдийн таргалалт тэднийг насанд хүрснээс хойших эрүүл мэндэд урт хугацааны хор хөнөөл учруулдаг. Тухайлбал: цусан дахь липид, цусны даралт ихсэх, цусан дахь сахрын хэмжээ ихсэх, зүрхний титэм судасны өвчин, хорт хавдар зэрэг өвчин тусах аюултай гэж мэдээллээ.

Хүүхдүүд жингээ хасахдаа зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, унтаж амрахыг цогцоор нь ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолжээ. Хоолыг бага багаар, олон янзаар идэх нь зохистой. Өдөр бүр үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, шувууны мах, хонь, үхрийн мах, загас, өндөг, сүү, шош, самар зэрэг 12-оос дээш төрлийн хоол, долоо хоногт 25-аас дээш төрлийн хоол идэх хэрэгтэй юм.

Хоолны хамгийн сайн дараалал бол эхлээд хүнсний ногоо, дараа нь загас, шувууны мах, өндөг, шош, эцэст нь үр тариа, төмс идэх дараалал юм. Хүнсний ногооны эслэг нь ханасан байдлыг нэмэгдүүлж, хоолны дараа цусан дахь сахрын хэмжээг тогтворжуулан, инсулины хэлбэлзлийг бууруулдаг.

Үүний зэрэгцээ илүүдэл жинтэй, таргалалттай хүүхдүүд, мэргэжлийн хүмүүсийн аюулгүй байдлын үнэлгээ, зааварчилгааны дагуу бага багаар дасгал хийх хэрэгтэй. Үүнийг өөрийн дасгалын чадвартай хослуулж, өдрийн 20 минутаас аажмаар нэмэгдүүлэх боломжтой. Дунд болон өндөр эрчимтэй дасгалыг долоо хоногт 3-4 удаа, 20-60 минутын турш хийх ёстой.

Мэргэжилтэн Линь Ин:

- Тав хүртэлх насны хүүхэд өдөрт 10-13 цаг, 6-12 настай хүүхэд 9-12 цаг, 13-17 насны өсвөр насныхан 8-10 цаг унтдаг байх ёстой. Үүний зэрэгцээ суух цаг нь өдөрт нэг цагаас хэтрэхгүй байж, дэлгэц үзэх цагаа багасгах тусмаа сайн байх болно гэж зөвлөлөө. 

Хятадын Хоол тэжээлийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Бээжингийн Холбооны Анагаах ухааны коллежийн эмнэлзүйн хоол тэжээлийн салааны дарга Юй Кан, илүүдэл жинтэй, таргалалттай хүүхдийн биеийн өндөр, жин, өсөлтийн муруйг тогтмол хянаж, хэвийн хөгжилд нөлөөлөхгүйгээр жин нэмэх хурдыг хянах хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд эм, мэс заслын эмчилгээ  хийхийг ихэвчлэн зөвлөдөггүй байна. 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл