solongonews
ЭЛЭГ ХАМГААЛАХ ШИДТЭЙ ТАВАН ТӨРЛИЙН ХҮНС
2026-09-16 09:52
ЭЛЭГ ХАМГААЛАХ ШИДТЭЙ ТАВАН ТӨРЛИЙН ХҮНС

Элэг бол хүний биеийн хорыг гадагшлуулдаг хамгийн гол эрхтэн юм. Элэг эрүүл байснаар гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг төвөгтэй асуудлаас хол байхаас гадна цусан дахь сахарын хэмжээг зохицуулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс элгээ цаг ямагт хамгаалж байх нь чухал юм. Элэгний үйл ажиллагааг дэмжихийн тулд дараах таван төрлийн хүнсийг өдөр тутмын хоол хүнсэндээ илүүтэй хэрэглээрэй.

Шинэ соргог ногоо

Бүх төрлийн витамин агуулсан шинэ соргог ногоог илүү идэх. Тухайлбал байцаа, цагаан лууван, шар лууван зэрэг болно.

Далайн замгийн төрөл

Далайн байцаа зэрэг замагны төрлийн хүнс нь элэгний хорыг тайлахаас гадна хүний биед хорт бодис шингэхээс сэргийлдэг.

Шар буурцагны соёолж

Буурцагны соёолжид төрөл бүрийн исгэгч бодис (фермент) агуулагддаг. Эдгээр исгэгч бодис нь уургийг задалж, хоол боловсруулах болон шингээх үйл ажиллагааг түргэсгэдэг байна.

Хүхэрт нэгдэл агуулсан ногоо

Сармис болон бүх төрлийн сонгинод хүхэрт нэгдэл их хэмжээгээр агуулагддаг. Хүхэрт нэгдэл нь элэгний эсийг чөлөөт радикалаас хамгаалах чадварыг дээшлүүлээд зогсохгүй, биеийг хоргүйжүүлж, хөгшрөлтийг удаашруулдаг байна.

 


Шүүслэг жимс

Гүзээлзгэнэ зэрэг шүүслэг жимсгэнэд ургамлын нөсөө пигмент ихээр агуулагддаг тул исэлдэлтийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг. Энэ төрлийн жимсийг түлхүү хэрэглэвэл элгийг хамгаалж, биеийн эсүүд чөлөөт радикалын дайралтад өртөхөөс сэргийлж чадна.



 


Редактор : Х.АРВИНТАЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл