
Та халуун шүршүүрт орж, халуун усаар усанд ордог бол одооноос эхлэн өөрчлөх хэрэгтэй. Яагаад гэж үү? Хүйтэн усанд орох нь ямар ашигтайг ийнхүү бичсэн байна.
Анхаарах зүйлс:
Зүрхний өвчтэй хүмүүс хүйтэн усанд орж болохгүйг анхаарна уу.
“Хүйтэн” гэдэг нь +10-аас +15 °С хэмийн усыг хэлнэ.
Хүйтэн усанд гурваас дээш минут орох хэрэгтэй. Гэхдээ 10 минутаас хэтрүүлж болохгүй.
1. Хүйтэн ус арьсыг хуурайшуулдаггүй
Халуун ус нь арьсанд байдаг хэрэгцээт тослогийг арилгадаг. Хүйтэн ус нь арьсны чийгшлийг хадгалж, нүхийг агшаадаг.
2. Хүйтэн ус үсийг өнгөлөг харагдуулна
Меdiсаl Dаilу сэтгүүлд дурдсанаар, хүйтэн усаар угаасан үс илүү эрүүл, өнгөлөг харагддаг байна. Мөн хагны эсрэг үйлчилгээтэй байдаг.
3. Хүйтэн ус булчингийн гэмтлийг хурдан эдгээдэг
Мэргэжлийн сагсан бөмбөгч Коье Вrуаnт, LеВrоn Jамеѕ нараас асуусан ч болно.
Коье хүйтэн устай онгоцонд орж эмчилгээ хийдэг.
Хүйтэн ус нь цусны эргэлтийг сайжруулж, өвдөлтийг намдаахад тустай.
4. Хүйтэн ус сэргэг байлгана
Та өглөө сэрээд ядарсан, нозоорсон байдаг уу? Тэгвэл хүйтэн усанд ороод л асуудлыг шийдчих.
Хүйтэн усанд ороход бидний бие “цочирч”, яаралтай арга хэмжээ авч эхэлдэг. Биеийг халуун байлгахын тулд өөрийн мэдэлгүй гүнзгий амьсгаа авч эхэлдэг. Энэ нь хүн хангалттай хүчилтөрөгч авч эхэлнэ гэсэн үг. Зүрхний хэмнэл хурдасч, бүх биеэр цус хурдаа авсан уралдааны машин шиг л урсах болно.
5. Таны сэтгэл санааг тайвшруулна
Доктор Niскоlаi Sнеүсник:
– Хүйтэн усанд орох нь сэтгэл гутралыг багасгаж, хэрэв байнга ордог бол стресстэхээс айлтгүй болно гэж хэлсэн байна. Яагаад гэж түүнээс асуухад:
– Хүйтэн ус меѕосоrтiсоliмьiс ба nigrоѕтriатаl дахь dорамinеrgiс дааврыг сэргээдэг учир сэтгэлээр унадаггүй гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, тархи руу аз жаргалын дааврыг илгээдэг гэсэн үг юм.
6. Хүйтэн ус ой тогтоолтыг сайжруулдаг
Судалгаагаар харзны усанд ордог хүмүүс энгийн хүнээс илүү ой тогтоолт сайтай байдаг нь тогтоогджээ.
7. Хүйтэн ус турахад тусална
Хүний биеийн өөхийг хоёр хэсэгт хувааж үзэж болно.
– Цагаан өөх буюу гэдэс, хүзүү, гуяны өөх;
– Бор өөх буюу бидний биеийн дулааныг хадгалах зориулалттай, хүйтэнд идэвхждэг өөх.
Хүйтэн ус бор өөхийг идэвхжүүлж, өөхийг хайлуулдаг. 2009 онд хийсэн судалгаагаар зөвхөн хүйтэн усанд орсноор дөрвөн килограмм хасаж байсныг тогтоожээ.
8. Хүйтэн ус цусны эргэлтийг сайжруулдаг
Dr. Меrсоlа эмчийн хэлснээр, хүйтэн усанд орох нь цусны эргэлтийг сайжруулдаг тул эрүүл мэндэд маш их тустай гэсэн байна.
9. Хүйтэн ус дархлааг сайжруулдаг
Халуун усанд ордог болон хүйтэн усанд ордог хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар хүйтэн усанд ордог хүмүүсийн цагаан эс илүү идэвхтэй, хүчтэй байдаг нь тогтоогджээ. Хүйтэн усанд орох тоолонд цагаан эс идэвхжиж байсан байна.
10. Хүйтэн ус чалх сайжруулдаг
Халуун ус нь үрийн шингэний “үйлдвэрлэлт”-ийг бууруулдаг байна. Ингэснээр чалхгүй болох магадлал өндөрсдөг гэж эрдэмтэд тогтоожээ.
11. Бага ус хэрэглэнэ
Хэн л хүйтэн усанд удаан хэвтээд, зогсоод байхыг бодох вэ дээ.
12. Хүйтэн ус энерги хэмнэнэ
Ус халаахын тулд хэчнээн хэмжээний энерги зарцуулж, тэр хэмжээгээр байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа гэж бодож байна?!
