solongonews
Хятад хоолноос амтлахуй: Юй Шань Рөү Сы буюу Монголчуудын нэрлэж заншсан "Наашаа Цаашаа"
2026-09-18 09:39
Хятад хоолноос амтлахуй: Юй Шань Рөү Сы буюу Монголчуудын нэрлэж заншсан "Наашаа Цаашаа"

Хятад хоолноос амтлахуй: Юй Шань Рөү Сы буюу Монголчуудын нэрлэж заншсан "Наашаа Цаашаа"

Хятадын хоол дэлхийд алдартай. Хятад хоолнуудаас Монголчуудад хамгийн ойр хоолнуудын нэг болох Юй Шян Рөү Си буюу монголчуудын нэрлэж заншсанаар “Наашаа цаашаа” нэртэй хоолыг гэртээ хийж үзээрэй, хялбархан байдаг даа.

Гурван хүнийхээр хийвэл: 

Өөхгүй гахайн мах – 350 гр 

Лууван нэг ширхэг 

Амтат чинжүү нэг ширхэг

Магнолийн дэлбээнүүд буюу хулсны нахиа нэг атга 

Хатаасан хар мөөг 25 гр 

Шарах Тос (Газрын самар, эсвэл эрдэнэ шишийн тос) 

Давс 

Сахар 

Жан 

Шар буурцгийн соус нэг халбага 

Хятад хар цуу нэг халбага 

Shaoxing вино (эсвэл ямар нэгэн дарс) нэг халбага 

Төмсний гурил (цардуул) 

Сармис хоёр чимх 

Ногоон сонгино 

Цагаан гаа 

Хийх арга: 

Гахайн махаа нарийхан урт хэрчиж бэлтгээд давс, сахар, жан, шар бурцгийн соус, цуу, Shaoxing вино (эсвэл ямар нэгэн дарс), төмсний гурил (цардуул) зэргээ хольж махандаа хийн амт оруулах (30 минутаас доошгүй хугацаа шаардлагатай). 

Хар мөөг болон магнолийн дэлбээнүүдээ (буюу хулсны нахиа) халуун усанд хийж дэвтээгээд хүйтэн усанд зайлаад урт нарийхан хэрчиж бэлтгэнэ. Адилхан луубан, ногоон чинжүүг урт нарийхан хэрчиж сармис, ногоон сонгино, цагаан гаа зэргийг жижиглэн хэрчиж бэлтгэнэ. 

Амталсан гахайн махаа тосонд шарж болгоод аягалах. Дараа нь тосонд цагаан гаа, ногоон сонгино, сармисаа үнэртэх хүртэл нь шараад аягатай махаа хийж зөлөөн гал дээр болгооно. Дээр нь хэрчсэн лууван, чинжүү, магнолийн дэлбээнүүдээ (буюу хулсны нахиа) хийж хутгана, болохын өмнөхөн хар мөөгөө дээрээс нь хийнэ.



Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : Мэй Шы Тянь Ша Цахим Хуудас
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл