solongonews
2024–2025 оны хичээлийн жилд 380,000 гаруй гадаад оюутан Хятад улсад суралцав
2026-10-13 10:32

Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас 9-р сарын 23-нд “15-р таван жил”-ийн төлөвлөгөөг амжилттай эхлүүлэх нь" цуврал сэдэвт хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бөгөөд“15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хэрэгжилт болон Хятад улсыг боловсролын салбарт тэргүүлэгч гүрэн болгон хөгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх тухай танилцуулж, хэвлэл мэдээллийнхний асуултад хариулсан юм.
 

Тус хурлаар Боловсролын яамны Хөгжлийн төлөвлөлтийн газрын дарга Гүө Пэн, 2024–2025 оны хичээлийн жилд дэлхийн 191 улс орноос нийт 380,000 гадаад оюутан Хятадын 30 муж (өөртөө засах орон, шууд харья хот)-ийн 1100 гаруй их дээд сургуулиудаар суралцаж, солилцооны хөтөлбөрт хамрагдсаныг мэдэгдлээ.


 
БНХАУ-ын Боловсролын яамны статистик мэдээллээс үзэхэд, 2024–2025 оны хичээлийн жилд
Хятад улсад урт болон богино хугацаагаар суралцаж буй гадаад оюутнуудын дунд уран зохиолтой холбоотой чиглэлээр суралцагчид нийт 148 мянга орчим хүнтэйгээр тэргүүлжээ. Зэрэг горилогч оюутнуудын хамгийн их сонирхдог гурван мэргэжлийн чиглэл бол инженерчлэл, анагаах ухаан, менежмент бөгөөд эдгээр чиглэлээр суралцагчид нь зэрэг горилогч нийт оюутнуудын 60 гаруй хувийг бүрдүүлжээ.

 

Хятадын их дээд сургуулиуд олон улсын оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрүүдээ тасралтгүй сайжруулж буйн ачаар холбогдох мэргэжлийн чиглэлүүдийн сонирхол татах байдал улам бүр нэмэгдсээр байна. Хятад хэл, уламжлалт анагаах ухаан зэрэг уламжлалт давуу тал бүхий мэргэжлийн чиглэлүүдээс гадна хиймэл оюун ухаан, их өгөгдөл (big data), шинэ эрчим хүч зэрэг шинээр гарч ирж буй мэргэжлүүд нь оюутнуудад сонголтын илүү өргөн боломжийг олгож байна.


Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл