solongonews
Хятад улс гадаад оюутнуудын гол сонголт болж байна
2026-10-19 17:15

Хятад улсад суралцаж буй гадаад оюутнуудын бүрэлдэхүүн улам бүр олон янз болж, сурлагын түвшний хувьд илүү оновчтой хуваарьтай болсон төдийгүй санал болгож буй мэргэжлүүд нь дэлхийн салбаруудын эрэлт хэрэгцээнд илүү нийцэх болжээ. Үүний үр дүнд Хятад улс дэлхийн хэмжээнд гадаад оюутнуудын гол сонголтын нэг болж байна.

 

 
Статистик мэдээллээс үзвэл, 2024–2025 оны хичээлийн жилд дэлхийн 191 улс орноос нийт 380,000 гадаад оюутан Хятад улсад ирж суралцах буюу оюутан солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдаж байгаа бөгөөд ойролцоогоор 8 хувийг Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагсад эзэлж байна. Оюутнуудын бүрэлдэхүүний хувьд  Азийн улс орнуудын оюутнууд 61.1%, Африкийн улс орнуудын оюутнууд 16.2%, Европын улс орнуудын оюутнууд 15.6%, харин Америк болон Далайн орнууд тивийн улс орнуудын оюутнууд 7.1%-ийг тус тус эзэлж байна. Зэргийн түвшний хувьд зэрэг олгох хөтөлбөрүүдэд 205,000 оюутан суралцаж байгаа бөгөөд үүний 35 хувийг ахисан түвшний (магистр) оюутнууд эзэлж байна. Мэргэжлийн чиглэлүүдийн хувьд инженерийн чиглэлээр суралцаж буй оюутны тоо нэгдүгээрт жагсаж, нийт оюутнуудын 27.8 хувийг эзэлж байна.
    
Боловсролын яамны Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны газрын хоёрдугаар зэргийн байцаагч Ширү хэлсэн үгэндээ: Хятадын засгийн газар Хятад улсад ирж буй гадаад оюутнуудыг ихээхэн чухалчилдаг. Бид мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чанарыг сайжруулахад гол анхаарлаа хандуулж, сургалтын цар хүрээг өргөжүүлэх, боловсролын түвшнийг дээшлүүлэх суурин дээр тулгуурлан, менежмент болон үйлчилгээгээ оновчтой болгох замаар боловсролын салбарын өндөр түвшний нээлттэй байдлыг үргэлжлүүлэн өргөжүүлэх болно. Түүнчлэн бид "Хятад улсад суралцах" (Study in China) брэнд болон түүнтэй холбоотой чадавхыг бэхжүүлж, улмаар дэлхий дахинд нөлөө бүхий боловсролын чухал төв байгуулахад хувь нэмрээ оруулах болно гэжээ.

Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : Гуанмин Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл