solongonews
Хяруу унах улиралд эрүүл мэндээ хамгаалах тухай зөвлөгөө
2026-10-21 17:17
Хятадын уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд Хяруу унах улиралд эрүүл мэндээ хамгаалах зөвлөгөө өглөө.

Хяруу унах нь намрын улирлын сүүлийн улирлын зааг юм. Энэ үе нь намраас өвөлд шилжих чухал цаг хугацаа бөгөөд сэрүүн, хуурай уур амьсгал чийгт муу нөлөөтэй нөхцөлтэй хавсрах тул дунд болон ахимаг насныхан биеийнхээ энергийг хамгаалж, уушгийг чийгшүүлэхэд анхааран, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
 
Х
ү-нань мужийн Сэргээн засах эмнэлгийн эмч Жан Жяньюнь хэлэхдээ:

- Хяруу унах улиралд биеэ сувилан тордохдоо улирлын өөрчлөлтөд нийцүүлж, биеийнхээ энергийг хадгалах, хуурайшилтыг арилгах, судал сувгийг чөлөөтэй байлгахад голлон анхаарах шаардлагатай. Ялангуяа дунд болон ахимаг насныхан, архаг хууч өвчтэй хүмүүс, яс, үе мөчний өвчний улмаас сэргээн засах эмчилгээ хийлгэж буй хүмүүс өдөр тутмын хамгаалалтдаа илүү анхаарах хэрэгтэй гэжээ.


Жан Жяньюнь эмчийн танилцуулснаар
:

-Хяруу унах үеэр агаарын температур буурахад олон ахмад настанд хүзүү, мөр, бүсэлхий, хөлний өвдөлт сэдрэх нь элбэг байдаг. Мэргэжилтнүүд эрүүл мэндээ хамгаалахдаа «намар даарч дасах» гэсэн ойлголтыг туйлшруулан баримталж болохгүйг сануулжээ. Биеийн тамир тэнхээ сул, яс, үе мөчний өвчтэй хүмүүс хүзүү, бүсэлхий хэвлий, шагай гэсэн гурван хэсгээ хүйтнээс сайтар хамгаалж, дулаан байлгах хэрэгтэй. Ингэснээр хүйтний сөрөг нөлөөнөөс үүдэлтэй өвдөлт, зовуурь үүсэх эрсдэлийг бууруулна.
   
Ахмад настнууд гэрийн нөхцөлд эрүүл мэндээ хамгаалахад зориулан Жан Жяньюнь эмч уламжлалт хятад анагаах ухааны гадуур эмчилгээний хоёр энгийн аргыг санал болгожээ.
   
Нэгдүгээрт, зүү төөнүүрийн цэгийг дарж иллэг хийх. Өдөр бүр хөлийн «З
ү сань ли» (足三里) цэгт гурван минутын турш дарж иллэг хийх нь уушгийг тэтгэж, хуурайшилтыг багасгахад тусална.


Хоёрдугаарт, шарилжтай бүлээн усанд хөлөө дүрэх. Бага хэмжээний шарилжийг бүлээн усанд хийж, хөлөө дүрнэ. Нурууны хэсэг үл ялиг халж, бие дулаацах хүртэл байхад хангалттай. Энэ нь цусны эргэлтийг дэмжиж, хөлийн доод хэсэгт хуримтлагдсан хүйтэн, чийгийг гадагшлуулахад тусалдаг. Ялангуяа хий, цусны эргэлт сул, гар хөл нь амархан даардаг хүмүүст тохиромжтой.
   
Ардын уламжлалт эрүүл мэндийн ойлголтод «Өвөл нөхөж тэтгэхээс илүү Хяруу унах үед тэтгэх нь чухал» гэсэн үг бий. Жан Жяньюнь эмч энэ улиралд биеэ тэнхрүүлж, шим тэжээл нөхөхдөө зөөлөн, тэнцвэртэй нөхөн тэтгэх зарчим баримтлахыг зөвлөжээ. Хоол хүнсэндээ халуун ногоотой, цочроох үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг багасгаж, хятад ямс , цагаан модны мөөг, сараана цэцгийн булцуу зэрэг хүнсийг тохируулан хэрэглэх нь хуурайшилтыг багасгахын зэрэгцээ дэлүү, ходоодны үйл ажиллагааг хамгаална. Ингэснээр буруу хооллолт, хэт их шим тэжээл нөхөхөөс шалтгаалан бие махбодод нэмэлт ачаалал өгөхөөс сэргийлж болно.
 
Хятадын уламжлалт анагаах ухааны онолоор Хяруу унах улирал нь цусны даралт ихсэх, чихрийн шижин зэрэг архаг өвчтэй хүмүүсийн бие махбодыг сувила
хад чухал үе юм. Архаг өвчтэй хүмүүс судал, сувгийн эрүүл байдлыг хамгаалахад анхаарч, цусны даралт болон цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянах, эмээ цаг тухайд нь уух, цусны даралтаа тогтвортой байлгах шаардлагатай. Мөн хүйтний сөрөг нөлөөнөөс өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэж мэргэжилтэн зөвлөжээ.


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : https://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл